20090728

Бүсгүй та бол төгс нэгэн гэдэгт итгэ



      Би тэнгэр газрыг бүтээхдээ үгээрээ тэдгээрийг бий болгосон. Би хүнийг бүтээхдээ түүнийг хэлбэр дүрстэй болгож, амийг хамар луу нь үлээж өгсөн. Харин эмэгтэй чамайг би гоо сайхнаар дараа нь урласан. Чиний хамар эмзэг нарийн учир би амийг түүн рүү үлээгээгүй. Би чамайг нарийн нямбай ба урнаар бүтээхийн тулд хүнийг гүн нойроор унтуулсан.


Энэ үйл явцад оролцож санаагаа оруулах гэж оролдох вий гэсэндээ эрэгтэйг би унтуулсан юм. Нэг л яснаас би чамайг урласан. Эрэгтэй хүний амийг хамгаалдаг ясыг би сонгосон. Түүний зүрх ба амьсгалах уушгийг нь хамгаалж, туслан түшиж байдаг хавиргыг сонгосон нь чи ч бас тийм байхын тулд билээ.

Тэр ясан дээр тулгуурлан би чамайг гайхалтай гоё хэлбэр дүрстэйгээр бүтээсэн. Чи яг л хавирганы яс шиг бат бөх, бас нарийхан эмзэг. Чи эрэгтэй хүний хамгийн чухал эрхтэн зүрх сэтгэлийг хамгаалж байдаг. Зүрх сэтгэл бол эр хүний амин төв нь ба уушгууд нь амийн амьсгалыг агуулдаг. Зүрх гэмтэхээс өмнө хавирга хугарах хүртлээ түүнийг хамгаалан дэмж. Тиймээс эр хүнийг яг хавирга мэт хамгаалан дэмж.

Эрэгтэй хүний хөл дор байх бий гэсэндээ чамайг хөлнийх нь яснаас бүтээгээгүй, толгой дээр нь гарчих бий гэсэндээ ч толгойн яснаас нь чамайг аваагүй. Харин үргэлж хажууд нь ойр байж, туслаж дэмжээрэй гэж хавирганаас нь чамайг бий болгосон. Чи бол түүний сахиусан тэнгэр юм шүү. Чи бас миний гоо үзэсгэлэнт бяцхан охин. Чи төгс төгөлдөр эмэгтэй хүн болж өсөх ёстой ба зүрх сэтгэлийн чинь гоо сайхныг хараад миний мэлмий баяр хөөрөөр дүүрдэг.

Чиний нүд үнэхээр үзэсгэлэнтэй, бүү будаж өөрчил. Чиний уруул залбирч байхдаа ямар өхөөрдөм бэ. Хамар чинь ямар төгс хэлбэртэй вэ. Гар чинь ямар зөөлөн налархай вэ. Унтаж байхад чинь би нүүрэнд чинь зөөлөн хүрч, зүрхийг чинь би өөрийнхдөө ойртуулдаг. Бүх амьд амьсгалтай бүхнээс чи надтай хамгийн адилхан шүү.

Адам өдрийн сэрүүнд Эдэн цэцэрлэгт надтай хамт алхдаг байсан ч ганцаарддаг байсан. Учир нь тэр намайг харж, надад хүрч чаддаггүй байсан. Тэр намайг зөвхөн мэдэрдэг л байсан. Тиймээс Адам надтай юуг хуваалцаж мэдрэхийг хүссэн, түүнийг нь би чиний дотор бий болгосон: миний ариун байдал, миний хүч, миний цэвэр ёс, миний хайр, миний халамж ба хамгаалалт. Чи маш онцгой, яагаад гэвэл чи миний үргэлжлэл. Эр хүн миний дүр төрхийг, харин эмэгтэй хүн миний сэтгэл санааг илэрхийлдэг. Хамтдаа та хоёр Ертөнцийн эзэний төгс байдлыг харуулдаг.

Тиймээс эр хүн чи эмэгтэй хүнд сайнаар ханд. Түүнийг хайрла, хүндэл, учир нь тэр маш эмзэг. Түүнийг гомдоовол намайг ч гэсэн гомдооно. Түүний төлөө хийсэн зүйлс нь миний төлөө хийсэнтэй адил. Түүнийг өвтгөснөөрөө чи өөрийнхөө зүрх сэтгэлийг, түүний Эцгийн бас өөрийн Эцгийн зүрх сэтгэлийг л гэмтээнэ.

Эмэгтэй хүн чи эр хүнийг туслан дэмж. Даруу төлөв зангаараа миний чамд өгсөн сэтгэлийн хүч чадлыг харуул. Зөөлөн намуун зангаараа давуу байдлыг нь үзүүл. Хайраараа чи бол түүний дотоод зүрх сэтгэлийг хамгаалдаг хавирга нь гэдгийг ойлгуул.

2 comments:

  1. :) goy bichleg bn..taalagdlaa..
    bi bol tugs negen hawirga bilee..kk

    ReplyDelete
  2. Тийн төгс бүтээл шүү. Би ч бас...
    Төгс гэдэг хувь тавилан дээрээ баттай зогсоогүй л болохоос. i believe more than more lol

    ReplyDelete

Асуух зүйл байвал бичээд үлдээгээрэй. Таныг хүндэтгэсэн Сарануул