20090804

Унших шаардлаггүй (миний өдрийн тэмдэглэл)№2

 Би өдөр болгон бичнэ гэж байхгүй юм байна. Чухал өдөр болон онцлох зүйлс тохиолдоход  л бичиж байя.

Өнөөдөр 2009.08.04 байлаа.
Ёох Өдөржин гадуур явав. Ойрд яваагүй болоод ч тэр үү сайхан л байлаа. Хөл ч бас сайн байлаа. Өглөө 09:40 болж байхад жолоондоо очихоор явлаа ШарХад-ы автобусанд 300₮ төлөөд явав. Бараг л 40,50 мин явлаа. 10:40 орчимд багш маань нэг сурагчтай машинтайгаа ирлээ. Нөгөө сурагч гээд байга охин бүүр хамаг хөлс нь асгарчихсан инээх айх зэхэгцэн буугаад явлаа. Багш САЙН УУ гэж хэлчээд л хүлээж бай гээд орчлоо. Машин бид 2 10 гаруй мин хүлээлээ.  За тэгээд л хотын хөдөлгөөнд орвоо хөөрхий. Ер нь сансаныг бодоход овоо гайгүй шүү. Нодлингийн юм үлджээ. За тэгээд л дром дууслаа. IPod-оо янзлуулахаар ComputerLand орлоо. Харамсалтай нь сэлбэг байхгүй тул боломжгүй гэнээ. (IH HARAMSALTAI) одоо яанаа. Тэгээд л Хүүхдийн Номын Ордон ороод талхаа идээд Библиэ уншаад бараг 2 цаг гаруй уншиж суулаа. Их зүйл сурав. 4:00 гээд нэг хүнтэй уулзаад хөтөлж байсан блог-оо өөр хүнд зааж тайлбарлаж өгөв. Сайн бичлэг хийнэ байхаа. Тэгээд тэнд ногооны салат идэв. Надад таалагдсангүй. Вандуй нь миний хувьд дэндүү их байлаа. Тэндээс гараад тэр эгч надад  хоол авч өгөв. Налад Cheese Burger таалагдав. Ашгүй миний хайж байсан Жолооны тест надад тэр эгч өгөв. Би маш их баярлалаа. Тэгээд л 18:00 дүрэмний хичээлтэй байсан болхоор яваад хичээлдээ суулаа. Явж байхад бороо ихээр оров. Хичээл тараад явж байтал нөгөө жолооны багш солигдсон өөр багш дээр үзнэ гэж утсаар хэлэв. Ээ гэж бодоод л нөгөө багш уруу залгатал утсаа авсангүй. Одоо хүртэл... За тэгээд л гэрлүүгээ 200₮-р явлаа. Буугаад бараг гэрийн гадаа иртэл асгартал бороо оров. Би ам мүлтэс амжиж оров. 
Одоо 23:25 болж байна.

No comments:

Post a Comment

Асуух зүйл байвал бичээд үлдээгээрэй. Таныг хүндэтгэсэн Сарануул