20090901

Тамхи бол хэнд ч хэрэггүй эд.

 
Тамхи бол хэнд ч хэрэггүй эд байгаа юм даа. Хор хөнөөл болон хэрхэн харах зөвөлгөө болон сонирхолтой зураг. 

Дэлхий дээр тамхинаас үүдэлтэй өвчний улмаас 7 секунд тутамд 1 хүн буюу жилд 5 сая хүн нас барж байна. Тамхичдын 50% нь тамхинаас үүдэлтэй өвчний улаас нас бардаг байна.

Богино хугацаанд үүсэх нөлөөлөл

  • Нүд ам, хоолой, салстыг цочроож хорсгоно


  • Амнаас тамхины үнэр үнэртэнэ


  • Үс, хувцсанд тамхины утаа шингэнэ


  • Шүд, хуруу, гар шарлана


  • Тархины хүчилтөрөгчийн хангамж багасна


  • Уушгины хүчилтөрөгчийн хангамж муудна


  • Амьсгал өнгөц болно


  • Зүрхний ажиллагаа хурдсаж, цусны даралт ихэснэ


  • Судсыг нарийсгаж, нүүрийг үрчлээтүүлнэ

  •  
    Удаан хугацаанд
    Тамхи нь хүний бүхий л эрхтэн системд нөлөөлөөд зогсохгүй, хорт хавдар үүсгэх гол шалтгаан болдог.

    Амны хөндийн эрхтэн

  • Шүд цооролт:


  • Тамхи нь амны хөндийн хэвийн орчинг өөрчилснөөр шүдний паалан зөөлрөх, шүд шарлах, цооролтод хүргэдэг. Тамхичдад шүд унах нь 11,5 дахин их тохиолддог. Мөн шүд сулрах болон буйлны үрэвсэл үүсгэдэг.

    Мэдрэхүйн эрхтнүүд

  • Харааны эрхтэн:


  • Нүдний өвчинд тамхичид 40% илүү өртдөг.
    Мөн нүд хорсох, нүд анивчих, нүднээс нулимс гоожих зэрэг шинж тэмдгүүд илрэх бөгөөд нүдний болор цайх, улмаар сохрох аюулд хүргэж болно.
     
  • Сонсголын эрхтэн:


  • Дотор чихэнд чихэнд хүрэх цусны хэмжээ багасч, сонсох чадвар алдагддаг.
    Тамхичдад үүссэн дүлийрэлт нь архаг явцтай байдаг ба удаан үргэлжилдэг.
    Мөн тамхичдад нь дунд чихний үрэвслээр 3 дахин илүү өвдөх ба хүндэрч тархины менингит, нүүрний мэдрэлийн саажилтаар төгсөх нь их байдаг.
  • Амтлах эрхтэн:


  • Тамхичин хүний амтлах мэдэрхүй буурсан байдаг. Тэд хоолны амтыг сайн мэдэрдэггүй.
     
  • Үнэрлэх эрхтэн


  • Тамхичин хүний үнэрэх мэдрэхүй буурса байдаг. Тамхичид өөрөөсөө үнэртэх өмхий үнэрээ ч мэдэрдэггүй.
     
  • Арьс болон түүний дайвар


  • Тамхичин хүний арьс хуурайшин, уян хатан чанар нь буурдаг.
    Үрчлээ үүсэж, наснаасаа эрт өтөлдөг.
    Үсний өнгө нь алдагдана, үс унана, халзарна. Хумсанд шар толбо үүсэх ба хумс амархан хугарамтгай болно.
    Амьсгалын систем

  • Уушгины архаг бөглөрөлт өвчнүүд

  • 90% нь тамхи татсантай холбоотой үүсдэг. Амьсгалын зам нарийсч амьсгалахад бронхитын ¾ нь тамхи татсаны улмаас үүсдэг байна.
     
  • Уушги тэлэгдэх өвчин


  • Тамхи уушгины хөвсгөр зөөлөн эдийг гэмтээснээр уушгины зөөлөн эд хатуурч , амьсгалах тоолонд уушгийг аажмаар гэмтээдэг.Тамхи татдаг хүнд энэ өвчнөөр өвдөх магадлал 13 дахин их байдаг.
     
  • Астма буюу амьсгал давчдах өвчин


  • Тамхины утаа уушгины хамгаалах эдийг гэмтээснээр тамхины утаан дахь цочроогч бодисууд уушгинд нэвчин орох боломжыг бүрдүүлдэг. Энэ нь амьсгалын замыг боогдуулж, амьсгал давчтах өвчнийг үүсгэдэг.

    Зүрх судасны систем

  • Судас


  • Тамхинаас болж судасны хананд өөх тос хуримтлагдаж дотор зай нарийсаж улмаар уян чанараа алддаг.
    Судасны хөндийн нарийссанаар түүгээр гүйх цусны хэмжээ багасч, эд эрхтнийг цусан хангамжын дутагдалд хүргэдэг. Тамхи татдаг хүмүүсийн судсанд 3 дахин илүү өөх тос хуримтлагддаг.
     
  • Зүрх


  • Тамхи татмагц зүрхний цохилт оширдог. Тамхичин хүний зүрхний цохилт хоногт 12000-15000-р олон байдаг.
    Тамхи татсантай холбоотой үүсэх зүрх судасны өвчнүүдэд:
    1. Гол судасны хатуурал
    2. Зүрхний цусан хангамж дутагдах өвчнүүд
    3. Захын судасны өвчнүүд
    4. Тархины судасны өвчнүүд ордог.

    Хорт хавдар

  • Уушгины хорт хавдраар өвчлөх магадлал 22 дахин их


  • Хамрын хорт хавдар 2 дахин их


  • Амны хөндийн эрхтнүүдийн хорт хавдар 6-27 дахи их


  • Улаан хоолойн хорт хавдар 12 дахин их


  • Залгиурын хорт хавдар 810 дахин их


  • Төвөнхийн хорт хавдар 1018 дахин их


  • Ходоодны хорт хавдар 23 дахин их


  • Бөөрний хорт хавдар 5 дахин их


  • Давсагны хорт хавдар 3 дахин их


  • Шодойны хорт хавдар 23 дахин их


  • Нойр булчирхайн хорт хавдар 25 дахин их


  • Шулуун гэдэсний хорт хавдар 3 дахин их


  • Хошногоны амсрын хорт хавдар56 дахин их тохиолддог нь нотогдоод байна.


  • Уушгины хорт хавдар


  • Тамхинд агуулагддаг химийн бодисууд нь уушгины эдийн хамгаалах үйл ажиллагааг дарангуйлдаг.гадны ямар нэг биет, тоос шороо болон хорт бодисууд уушгинд хуримтлагддаг.


  • Хоол боловсруулах эрхтэн систем
  • Тамхичин хүний хоол боловсруулах эрхтний үй ажиллагаа алдагдсан байдаг.


  • Хоол идсэний дараа ходоодны хүчил саармагжих чадварыг алдагдуулснаас хүчил нь ходоодны салстыг түлэн шарх үүсгэдэг.

    Нөхөн үржихүйн эрхтэн

  • Тамхи ба эрэгтэйчүүд


  • Тамхи нь эр бэлгийн эсийн хэлбэрийг нь өөрчилж, бүтцийг нь алдагдуулдаг. Тамхичид үргүйдэлд өртөх магадлал ихэснэ. Бэлгийн сулралд оруулдаг.
     
  • Тамхи ба эмэгтэйчүүд


  • 1. Тамхи сарын тэмдгийн мөчлөгт өөрчлөлт оруулна
    2. Цэвэрших процессыг 2 жилээр урагшлуулдаг
    3. Жирэмсэн байхдаа үр зулбах ба үргүйдэл үүсэх эрсдэл их байдаг
    4. Умайн гадуурх жирэмслэлт болон аяндаа үр зулбалт элбэг тохиолдно
    5. Жирэмсний болон төрөлтийн олон хүндрэлүүдийг үүсгэнэ
    6. Жирэмснээс хамгаалдаг эм хэрэглэдэг бол зүрхний өвчний эрсдэл 10 дахин их байдаг
    7.Хөхний, өндгөвч, умайн хорт хавдрууд үүсгэнэ.

    Бусад нөлөөллүүд

  • Тамхи нь хүний дархлалын тогтолцоог гэмтээнэ. Тамхичид харьцангуй сул дорой биетэй байдаг. Яснууд хэврэгшиж, хугарахдаа амархан, эргэж бороолохдоо удаан байдаг.


  • Арьсны харшилт өвчнөөр өвдөх эрсдэл 2-3 дахин илүү тохиолддог байна.
       ү
     

     
      
      

     
      
      

    Тамхинаас гарахын тулд юуны өмнө өөрийгөө хэр зэрэг тамхичин болохыг мэдэх хэрэгтэй гэнэ.
    Үүнд зориулсан тусгай тест байдаг.
    1. Хэрэв танд хэн нэгэн тамхи өгвөл та хэрхэн хандах вэ?
    - Дуртайяа хамт тамхилна — 4.
    - Хэрэв цаг байвал хамт тамхилна — 1
    - Сэтгэл санаа тааруухан байвал авч хамт тамхилна — 2
    - Хэрэв миний татдаг тамхи байвал авна — 3
    - Хэрэв хамт олонтойгоо хамт баар цэнгээний газарт байгаа тохиолдолд авна тамхилна —5

    2. Хэн танд анх тамхи өгсөн бэ?
    - Ямар нэг баяр ёслолын үед шиг санаж байна — 5
    - Би өөрөө анх тамхи татсан -4
    - Найз нөхөд - 1
    - Танил маань — 2
    - Аль дээр үед зүгээр л сонирхож — 3

    3. Танд тамхи татсаны дараа ямар сэтгэгдэл төрдөг вэ?
    - Тайвширдаг — 2
    - Онц зүйл мэдрэгддэггүй - 4
    - Сэргэдэг — 3
    - Ажиллах чадвартай болдог -5
    - Хамт тамхи татаж байгаа хүмүүс анд нөхөд шиг санагддаг - 1

    4. Бусад тамхичдад та хэрхэн ханддаг вэ?
    - Тайван ханддаг - 3
    - Би тэднийг тамхинаас гарах сонирхолтой боловч чаддаггүй гэж боддог — 4
    - Тамхи татдаг хүмүүс бусдаас найзархаг нөхөрсөг хүмүүс байдаг гэж боддог — 1
    - Би тэднийг эрүүл мэндээ хохироож байна гэж боддог
    - Тэд их гоё тансаг харагддаг - 5

    5. Танд тамхийг юу орлож чадах вэ?
    - Тамхинаас өөр юу ч орлож чадахгүй - 3
    - Хундага сайн дарс — 5
    - Сонирхолтой ажил - 4
    - Тамхи татдаггүй танилтайгаа хамт байвал - 1
    - Архидвал — 2

    6. Тамхи татдагаа та хэрхэн зөвтгөдөг вэ?
    - Энэ хамгийн сүүлчийн тамхи гэж дандаа боддог — 4
    - Миний тамхи татах хэнд хамаатай юм бэ? - 5
    - Бүгд татаж байхад би яагаад болохгүй гэж - 1
    - Тамхи татах нь сэтгэл санааг бага ч гэсэн тайвшруулдаг — 2
    - Би ийм л хувь заяатай юм байгаа биз - 3

    7. Та тамхины хорны тухай юу мэдэх вэ?
    - Энэ тухай бодохгүй байсан нь дээр гэж боддог - 3
    - Над шиг бага татдаг хүнд хор нь бага байдаг — 5
    - Тамхи өмөн үү үүсгэгч болдог гэдгийг мэднэ — 1
    - Тамхины хорны тухай бишгүйдээ л нэг уншсан — 4
    - Мэдээж тамхи татах нь хортой. Гэхдээ би тамхи татахдаа энэ тухай боддоггүй -2

    8. Тамхины эсрэг сурталчилгааг та юу гэж боддог вэ?
    - Таатай. Учир нь хэн нэгэнд тус болно гэж боддог - 4
    - Энэ нь ямар ч ашиггүй үйл ажиллагаа - 3
    - Энэ нь зөв боловч үр дүн багатай ажил - 1
    - Энэ бүхэн нь тун зөв. Гэхдээ надад ямар нэгэн нөлөө огт үзүүлдэггүй - 2
    - Тамхи татах нь ямар тааламжтай байдгийг мэддэггүй хүмүүс л ийм сурталчилгаа явуулдаг - 5

    9. Та тамхиа хаяая гэж бодож байсан уу?
    - Мэдээж нэг бус удаа. Гэвч тамхиа хаяж чадаагүй - 2
    - Бодохоор барахгүй хаяж байсан. Гэвч дахиад л тамхинд орсон - 4
    - Тэгж огт бодож байгаагүй -5
    - Боддог байсан ч тамхиа татаж л байсан - 3
    - Боддог байсан. Гэхдээ ямар ч нэмэр болоогүй. — 1

    10. Танд тамхи хаях чадвар хэр зэрэг байна вэ?
    - Мэдэхгүй юм- 1
    - Байхгүй байх - 2
    - Байгаа. Гэвч. одоохондоо тамхи хаях гэж оролдоогүй байна - 3
    - Даан ч надад тийм чадвар байхгүй юм билээ. - 4
    - Мэдээж байгаа – 5

    Дүн: 0-10 Та ганцаар байхдаа бараг тамхи татдаггүй юм байна. Та найз нөхөдтэйгээ тамхи татах нь тэдэнтэй ойр байх арга биш гэдгийг ойлгож энэ муу
    зуршлаасаа хурдан салах л хэрэгтэй.

    11-20 Та ихэвчлэн сэтгэл тогтворгүй үедээ тамхи татдаг юм байна. Никотин мэдрэлийг зөвхөн 5%-иар л сайжруулдаг. Харин бохь болон бусад хортой бодис таны бие эрхтэнг хамаагүй илүүтэй хордуулж байдаг гэдгийг анхаарч тамхи татахгүй байж сурах хэрэгтэй.

    21-30 Та тамхинд ихээхэн орсон юм байна. Иймээс тамхинаас гарна гэдэг таны хувьд амаргүй байх болно. Гэхдээ хамгийн гол нь та тамхинаас гарна гэдгийг үнэн голоосоо хүсэх хэрэгтэй. Ингээд та тамхины оронд биеийн тамираар хичээллэвэл хүссэн үр дүнд хүрэх болно.

    31-40 Та үнэхээр их зав чөлөөтэй хүн юм. Иймд өөрийгөө аль болох завгүй байлгахад анхаарах хэрэгтэй. Мэдээж мэргэжлийн эмчид хандахад илүүдэхгүй.

    41-50 Таныг тамхи эрүүл мэндэд ямар хортой болохыг ганц удаа ч гэсэн бодож байсан гэхэд эргэлзмээр байна. Иймд таныг мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.

    ТАМХИНД АЛЬ БОЛОХ БАГА ХОРДОХ АРГА

    1. Хамгийн гол нь тамхи татахыг хүсээгүй үедээ тамхи татахгүй байх. Иймээс хэн нэгэн "тамхилъя" гэсэн хүсэлтэнд "үгүй" гэж хэлж сурах.

    2. Ямар нэгэн зүйл рүү өгсөж байхдаа болон биеийн тамир, биеийн хөдөлмөр эрхэлж байхдаа тамхи татахгүй байх. Учир нь энэ үед амьсгалын систем эрчимтэй ажиллаж хажууд тамхи татахгүй байж өдөр болгон урд өдрөөсөө цөөн тооны тамхи татах. Эдгээр таван аргыг мөрдлөг болгож чадсан бол та өөрийгөө тамхинаас гарахад бэлэн болсон гэж бодож болох нь.

    ТАМХИНААС ГАРАХ 10 ЗАРЧИМ

    1. Хэрэв танд чин хүсэл, хангалттай тэвчээр байвал та эмчийн тусламжгүйгээр тамхинаас гарахыг хичээгээд үз. Боломжгүй бол мэргэжлийн эмчид ханд.

    2. Өдөр болгон татдаг тамхины тоог багасган аажмаар гарах эсвэл гэнэт хаях аргын аль нь өөрт тань тохирохыг олж тогтоох.

    3. Яг тэдний өдрийг тамхинаас гарсан өдөр хэмээн тооцно хэмээн тэмдэглэж энэ өдрийг тамхи татмаар сангдсан үедээ байнга санаж байх.

    4. Найз нөхөд болон гэр бүлээсээ сэтгэлийн дэмжлэг ав. Та тамхинаас гарч байгаа тул нэг хэсэгтээ уур уцаартай байж магадгүй гэдгээ урьдчилан анхааруул.

    5. Хамт тамхинаас гарах найз нөхдөө ол. Энэ нь илүү үр дүнд хүргэдэг гэж мэргэжилтэнгүүд зөвлөж байгааг анхаар.

    6. Шүдээ урьд байснаасаа удаан хугацаанд сайтар цэвэрлэж байх. Ингэснээр та шүдээ хэрхэн сайхан болж байгааг анзаарах бөгөөд хэдэн cap жилийн дараа ямар болохыг нь төсөөлөн бод. Энэ үйлдэл мөн тамхины үнэрээс жигшиж сурахад тань тус болохыг сана.

    7. Тамхи орлох ямар нэгэн зүйлийг гартаа барь. Ингэснээр та тамхи барьдаг зуршлаас аажимдаа салах болно.

    8. Аль болох их ус уу. Ус таны биед огт хор болохгүй бөгөөд ус уухад тамхи татдаг үеийнхтэй адил амны булчин хөдөлж байдаг учир тамхи татдаг зуршлаас салахад тань тус болно.

    9. Тамхи татмаар санагдангуут гурван удаа гүнзгий амьсгаа авч байх. Тамхи барихын оронд ямар зүйл бодогдож байгаагаа бичиж сурах.

    10. Өглөө гүйх зэргээр биеийн тамираар хичээллэх. Эсвэл урлагийн ямар нэгэн төрлийг сонирхох зэрэг болно.

    Та бүхэн эдгээр аргыг хэрэглээд үз. Мэдээж үр дүнд хүрэх болно.

    No comments:

    Post a Comment

    Асуух зүйл байвал бичээд үлдээгээрэй. Таныг хүндэтгэсэн Сарануул