20091112

Маш хэрэгтэй зөвөлгөө(Толбо арилгах)


За хэдэн арга бичиж тавьлаа. Энэ ч заримдаа асуудал болдог шүү тэ?



Толбо арилгаснаас үүссэн хүрээг ууранд баривал бүрмөсөн арилах буюу бүдгэрнэ.
Шилэн оймос бүх төрлийн кадпрон болон даавуунд тогтсон тосон толбыг арилгахдаа нүүдгэхгүйн тулд толбоныхоо захаар нойтон хөвөн, төмсний гурил, цагаан шаврын аль нэгийг нааж тавьдаг.
Хиймэл торгыг ацетон, устөрөгчийн хэт исэл, орос цууны хүчлээр цэвэрлэхийн өмнө заавал туршиж үзээрэй.
Жимсний шүүсний толбыг тэн хагаст нь ус холисон нашатырын спиртээр арчаад дараа нь угаа.
Ноосон торгон хувцсанд хүрсэн уруулын будгийг цэвэр спиртээр арчвал амархан арилдаг.
Хөвөн даавуун бошинзонд тогтсон дарсны толбыг буцалсан сүүгээр арилгаж болох юм.
Алим, бөөрөлзгөнө зэрэг жимсний шинэхэн толбыг сүү, савантай усаар арчвал арилна.
Хувцасны хуучин толбыг арилгахдаа буцалж байгаа усны ууранд барьж, дараа нь нимбэгний халаасан шүүсээр арчиж арилгана. Эсвэл цагаар архиар арчаад нашатырын спирттэй усаар зайлаарай.



1 comment:

  1. chinii blog uneheer goy boljee. yaj hiisnee nadad zaaj ogooroi bas tuvshind. hehe ok

    ReplyDelete

Асуух зүйл байвал бичээд үлдээгээрэй. Таныг хүндэтгэсэн Сарануул