20091125

ТАНД ХЭРЭГ БОЛНО.

Хайрт найз минь! Чамд эрүүл энх, ажлын амжилт өгөхийг би Ертөнцийн Эзэнээс гуйж байна. (3-р Иоган 1:2)

Эрүүл мэндийн ашигтай зөвөлгөө.

Хөлний шүрмэс татвал:
Та хөлийн хуруунаас барьж өөр рүүгээ тат. Нөгөө гараараа өвдөгнөөс шагай руу ил.
Нүдний доор хөхөрвөл:
Хурдан мөс тавь. Хэрэв мөс байхгүй бол төмөр лааз тавь. Хүйтэн зүйл судсыг нарийсгаж, хаван ихсэхгүй ба цусны дотоод эргэлтийг багасгадаг.
Нүдэнд юм орвол:
Үрж огт болохгүй. Дээд зовхио доод зовхи руугаа хучиж тат. Энэ үед нулимс гоожиж, хог нүднээс гарна. Мөн нүдээ усаар угааж болно. Хэрэв арьс үрэвсвэл яаралтай эмчид хандаарай.
Астм хөдөлвөл
Өтгөн кофе тус болно. Кофе астмын эсрэг хэрэглэдэг ихэнх ордог теофиллинтай химийн шинжээр төстэй байдаг. Кофе, какао, жаахан шоколадны тусламжтай гэр эсвэл ойролцоохи эмнэлэгт хүрч чадна.


No comments:

Post a Comment

Асуух зүйл байвал бичээд үлдээгээрэй. Таныг хүндэтгэсэн Сарануул