20110206

Автобусанд сандал тавьж өгөх.

Хэд хоногийн өмнө УлаанХуаран-н автобусанд суулаа. Гэтэл надад жолоочийн арын суудлын буруу харсан сандал таарав. Гэтэл дараачийн буудлаас настай эгч орж ирэв. Тэр эмээ энэ сандал дээр гарч суух боломжгүй эмээ байлаа. Харин би суудал тавьж өгөх үү гэж асуух хэрэгтэй үгүйгээ мэдэхээ болилоо. Хэрэв асуувал тэр эмэгтэй санаа зовоод хачин суудал ч гэсэн сууж магадгүй харин үгүй ээ гэж хэлэх л байх гэж бодов. Тэгж бодсоор байтал дараачийн буудлаас нэг юм барьсан эгч орж ирэв. Би тэр настай эгчид суудал тавьж өгөөгүй байж энэ эгчид суудал тавьж өгвөл ялгасан хэрэг болох байлаа. Бүүр яахаа мэдэхээ болив. Ингэж бодоод байж байтал дараагийн буудал аль хэдийн боллоо. Гэтэл ашгүй нөгөө эмээгийн хажууд сууж байсан эмэгтэй буухаар босч миний өөдөөс харсан суудлын хүн бас босов. Тиймээс тэр 2 суулаа. Ёоооох гэж бодов. Тиймээс ямар ч суудал байсан зүгээр л асуух хэрэтэй байх гэж бодлоо.

3 comments:

Асуух зүйл байвал бичээд үлдээгээрэй. Таныг хүндэтгэсэн Сарануул