20110207

Алдартай компаниудын нэр үүссэн түүх.

Мэдээлэл уншиж байгаад энэ мэдээг уншив. Хүмүүс зарим нь уншаагүй байгаа болохоор COPY PAST Хийв. Гэхдээ зүгээрээ сайхан мэдээллийг түгээх нь сайхан ш дээ. МОНЦАМЭ-н Д.Жаргал-н нийтлэл. Дээр нь бас нэмэх юм байна аа.  Энэ нь гэхдээ лого
BMW-н лого нь юу илэрхийлсэн гэж бодож байна. Энэ нь эргэлдэж байгаа онгоцны сэнсийг илэрхийлсэн лого. Анх BТW-н дайны үед онгоцны үйлдвэр байсан бөгөөд дайн дуусаад зах зээлд шилжих үед аль хэдийн машиний үйлдвэрлэлд өөрийн байр сууриа эзэлсэн юм.


Аливаа компани нь өөртөө болон бүтээгдэхүүндээ нэр өгөхдөө онцгойлон анхаардаг. Гэхдээ олонх томоохон компаниуд өндөр технологийн салбарт ямар бодлоготойгоор өөрсдийн нэрийг өгсөн нь тодорхойгүй. Тухайлбал, "Google" гэдэг нэр зуугийн 10 зэрэг гэсэн утгатай «googol» гэсэн үгнээс гаралтай бол "Microsoft" нь «microcomputer» болон «software» гэсэн хоёр үгийг нийлүүлсэн нь хэнд ч тодорхой.  Ингээд уншигчиддаа дэлхийн томоохон компаниудын нэрийн түүхээс сонирхуулья.


Twitter
Twitter сүлжээ гурван жилийн өмнө бий болсон бөгөөд үүсгэн байгуулагч нь халаасанд үргэлж дуугарч байдаг гар утасны дуудлагын чимээг санагдуулам тийм нэр өгөхөөр удаан бодсоны эцэст, Twitter гэдэг хувилбарыг сонгожээ.

Yahoo!
Yahoo! компанийг үүсгэн байгуулагчид болох Дэвид Фило болон Жерри Янг нар Стэнфордын их сургуулийн аспирантурт сурч байхдаа төслөө боловсруулсан гэнэ. Эхэндээ тэд дуртай вэб хуудаснуудынхаа ишлэлүүдийг каталог болгосон ба түүнийгээ “Дэлхийг хэрсэн мэдээллийн аалзны торон дундуур газарлагч Жерри болон Дэвидийн лавлах” гэж нэрлэж байжээ. Харин сүүлд Yet Another Hierarchical Officious Oracle гэдэг өгүүлбэрт орсон үгсийн эхний үсгүүдийг хураангуйлан Yahoo! хэмээн  нэрлэсэн байна.

Adobe
 Adobe  компанийг үүсгэн байгуулагчид болох  Жон Варнок болон Чак Гешке нар 1970 оны сүүлч 1980- аад оны эхээр АНУ-ын Калифорни муж улсын Лос Альтос хотын судалгааны Xerox төвд ажилладаг байжээ. Хотын дундуур Adobe Creek мөрөн урсдаг байна.    Голд ойрхон оршдог учраас тэд эхлээд байшингаа голын нэрээр нэрлэжээ. Чингээд үүсгэн байгуулсан компаниа байшингийнхаа нэрээр нэрлэсэн байна.

BlackBerry
BlackBerry гар утасны товчлуур нь бөөрөлзгөний үрийг санагдуулам хэлбэртэй байдаг учраас түүнийг тийнхүү нэрлэсэн гэж хэрэглэгчдийн олонх нь боддог гэнэ. Гэвч энэ нь тийм биш ажээ. BlackBerry гэж нэрлэсэн нь цэвэр маркетингийн шийдэл гэнэ. “RIM компанид сэтгэлд хоногшмоор тод, мөн сэтгэл санааг өөдрөг болгох тийм нэр өгөх хэрэгтэй байсан. Тиймээс тус компани шинэ үг бодож олоогүй бэлэн нэр ашигласан” гэж “RIM“ компанийн пиарчид ярьжээ.

Apple
Энэ нэрийг өгсөн түүх нь тодорхойгүй, учир нь энэ талаар янз бүрээр ярилцдаг юм. Ингээд та өөртөө хамгийн их таалагдсан хувилбарыг сонгоорой.
    -Стив Жобс алимны мод ургуулах аж ахуй эрхэлдэг байсан бөгөөд түүнээс хойш энэ жимсэнд маш дуртай болжээ.
    - Стив Жобс Битлз хамтлагийг шүтэн биширдэг байсан гэнэ.
    - Стив Жобс компаниа цагт нь бүртгүүлж амжаагүй байж. Хэрвээ 5 минутын дотор ямар нэгэн нэр бодож олохгүй бол  “Apple Computers” гэдэг нэр өгнө хэмээн ажилчдадаа хэлжээ. Нөгөө хэд нь өөр нэр бодож олж чадаагүй учраас дээрх нэрийг өгсөн аж.
    - Стив Жобс өөрийнхөө компанийг тухайн үеийн бусад компаниудын улиг болсон, нэгэн хэвийн дүр төрхөөс өөр байлгахыг хүсдэг байжээ.

Zappos
1999 онд Zappos пүүс нь ShoeSite.com хэмээх гутлын интернэт дэлгүүртэй ижил төрлийн үйлчилгээ эрхлэх зорилгоор байгуулагджээ. Тус компани зөвхөн  гутал худалдах төдийгүй өөр бүтээгдэхүүн борлуулахаар шийдсэн учраас компанийх нь нэр нь нэг л зохицож өгөхгүй байв. Зөвхөн гуталтай холбоотой үг таалагдаж байсан учир тэд гутал буюу испаниар «zapatos» гэдэг хувилбарийг сонгожээ. Эцэст нь компаниа "zappos" хэмээн нэрлэхээр шийджээ. 

Nintendo
«Nin», «ten», «do» гэдэг нь японоор "бид ажлаа сайн биелүүлж, түүнээс гарах үр дүнг нь хүлээж байна" гэсэн үг ажээ. Тэгэхээр "Nintendo" нь нэг ёсондоо уриа төдийгүй компанийн нэр юм. Тоглоомын энэ том компани нэрд гарна гэж хэний ч санаанд ороогүй биз ээ.
Д. Жаргал

1 comment:

  1. goy tvvhtei yum baina shdee medej bmaar zvil bna thanks

    ReplyDelete

Асуух зүйл байвал бичээд үлдээгээрэй. Таныг хүндэтгэсэн Сарануул