20110709

Наадмын мэндчилгээ Наадмын мэндчилгээний үгс Naadmiin mendchilgee Naadmiin mendchilgeenii ugs

Наадмын мэндчилгээний үгс 
  • Домгийн шувуу үргээж монгол наадам эхэллээ Дорнын хөх тэнгэрийг донсолгож хүлэг морьд эргэлээ Дэлхий дүүргэж дэвээд хүчит бөхчүүд гарлаа Дээлтэй наадмын хойморт дархан нум эвшлээ Их Монгол Улс байгуулагдсаны 805, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж Эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.
  • ЦУС МИНЬ МОНГОЛ ЦӨС МИНЬ МОНГОЛ ЗҮС МИНЬ МОНГОЛ ЁС МИНЬ МОНГОЛ НЭР МИНЬ МОНГОЛ СҮР МИНЬ МОНГОЛ ДҮР МИНЬ МОНГОЛ ТӨР МИНЬ МОНГОЛ

  • Барс арслангийн хүчитнүүд нь баруун зүүнээ магнайлан гарч
    Хурдан харцагын хүлгүүд нь хурмаст тэнгэртээ тоосоо өргөж
    Эрхий мэргэн харваачид нь эвэр нумаа хөвчлөн татсан
    Эрийн гурван наадамтай эвийн түшигтэй ард түмэндээ баярын мэнд дэвшүүлье. 


  • Гийнгоон дуу талд цуурайтаж Нум сумын исгэрээ салхи зүссэн Бөхийн дэвээн наадмын талбайг эзэгнэсэн Дэлхийд ганцхан Монгол наадмаараа Дэнж хотойтол сайхан наадаарай! 


  •  Нар асгарч хур тэгширсэн найр хөгжиж, хуур уянгалсан Монгол наадам айсуй. 

  • Эх дэлхийд түүхээрээ гайхуулсан Их Монголын 805 жил, Ардын хувьсгал ялсаны 90 жилийн ойн их баяр наадамын мэнд хүргэe. 
 
  • Эр бяраараа эзэн нь байж
    эрмэг хурдаараа тод магнай байж
    эрхий мэргэнээрээ түрүүнд нь байж,
    дэлгэр зуны налгар талдаа дэнж хотойтол сайхан наадаарай. 

  • Морь нь хурдан
    Сум нь мэргэн
    Бөх нь хүчтэй
    Монгол түмэн минь САЙХАН НААДААРАЙ! 

  • Есөн эрдэнийн гоёлоор баярын жавхааг нэмж
    Есөн хөлт цагаан тугаа хоймор юугаан залж
    Есөн цагаан хүслээ цацал болгон өргөж
    Есөн есөн билэгтэй Монгол түмэн минь Сайхан наадаарай! 

1 comment:

Асуух зүйл байвал бичээд үлдээгээрэй. Таныг хүндэтгэсэн Сарануул