20150716

Өдрийн тэмлэгллэл Унших шаардлаггүй (10)

Үнэхээр унших шаардлаггүй шүү.
       Энэ тэмдэглэлээ би Эзэн Бурханд хандан бичиж байна. Тайван ,удаанаар, залбиралтай, гэмшилтэй, талархалтайгаар бичиж байна. Та бол миний бүх зүйл... тиймээ би тэгж хэлдэгч тийм байж чаддаггүйд уучлаарай. Уучлаарай гэдэг үгийг олон хэлэх тусам үнэ цэнэ нь алдагддаг байх. Тиймээс би одооноос энэ УУУУЧЛААРАЙ БУРХАН МИНЬ гэж хэлэх байдалд орохооргүй амьдрахыг хүсч байна. Харин би Бурханд бусдыг дуудсан, итгэлээр бат өсгөгч тийм хэрэгсэл байхыг хүсч байна. Та намайг аваач. Мэргэн ухаан хийгээд зөвт байдлаар дуудаач ашиглаач. Миний байдал бусдад хамаагүй ээ, хүмүүс намайг юу гэж яаж ч бодсон нь хамаагүй харин Та л намайг бүү орхиоч. Эргэн тойрны чимээ маш тод сонсогдож байна миний зүрх цохилохгүй амьсгал минь ч ажиллахгүй мэт. Харин бусад дуу чимээ тодоос тод, гадаа дуулдах хүүхдүүдийн инээд, замын хажуугаар тогтсон усыг цалигтал явж буй машин, хоёр өрөөний цаана ярилцах хүмүүсийн шивнээ. Харин миний хүссэн тэр Таны дуу хаа ч алга. Өдийг хүртэл өөрийгөө хуурсаар Ариун сүнсийг сонсолгүй алгассаар, одоо харин тэр огт аниргүй чимээгүй. Өөрийгөө зөвтгөх шалтгаан надад үнэхээр алга өрөөлийг буруутгах хүсэл бүүүр ч алга. Байгаа минь л энэ харин Эзэн Бурхан минь та намайг өөрчлөөч, засаач, тайраач, хамаг биеийг минь сэглээч. Харин шинэ бие, сүнсийг харамгүй хайрлаач. Та бол хоёр талгүй, харин бусад бүх зүйл хоёр талтай, хоёр нүүртэй, хоёр хүсэлтэй. Тийсээс Та "Би байдаг" гэж хэлсэн байх. Үргэлж үргэлж үргэлж үррррррргэлж надтай цуг байсан байгаа байх ч байх. Тиймээс би бүх амьдралаараа Тандаа талархаж амьдаръя. 

1 comment:

  1. Есүс уучлаарай гэж хэлэх бүр нээрээ л үнэ цэнээ алдаад байдаг шиг санагдах болж....

    Гэхдээ алдаж, гутарч, өөрийгөө, бусдыг буруутгаж амьдрахыг хүсэхгүй нь...

    ReplyDelete

Асуух зүйл байвал бичээд үлдээгээрэй. Таныг хүндэтгэсэн Сарануул