20201018

Кино ба амьдрал

 Киноог дуурайж амьдал бий болдог уу? Амьдралаас үндэслэж кино бий болдог уу. Кино гэдэг нь мэдээж зохиолыг илэрхийлж байгаа юм. Зак тэр ч яахав Сүүлийн үед олон зүйл болсон болохоор кино ч их үзлээ. Олон зүйлсийг хойш тавьж цувралууд голцуу үзлээ. Гүн ганцаараа байх тусам нэг бол усны мандалруу цөм үсэрч гарч ирнэ. Нөгөө бол улам шигдэж илүү дасна. Зарим кино-г үзэж бас нүд нээгдэх тохиолдол байдаг гэж бодлоо. Хараад байхад амьдралаас л эхтэй юм гэж бодлоо кино болон зохиол. энэ нь хэзээ нэгэн цагт хэн нэгэнд тохиолдсон зүйлс гэж бодож болохоор магадгүй яг одоо ч тохиолдсоор байгаа зүйлс байх. Би өөрийгөө үнэхээр онцгой гэж боддог байлаа. энэ нь гэхдээ алдартай бүгдийн анхаарлын төвд гэсэн үг биш. зүгээр л ГАЖ гэж хэлж болохоор сэтгэхүй минь ч тийм гэж. Бас бусдыг хөндлөнгөөс харж арын албанд ажиллдаг төрлийн хүн. Гэхдээ хүссэнээ авч алсаас аажуугаар удирддаг гэж боддог байлаа. Хүмүүст бас хүчтэй сэтгэгдэл төрүүлэх чадвартай ялан гуяа эмэгтэы хүмүүст гэж боддог байлаа. Энэ байдал нь үнэхээр хэрсүү ухаантай байдалтай төгс зохицох байлаа. Гэхдээ бас нэгэн хүчтэй тал нь хүмүүст амархан итгэдэг, бусдыг өөрчигөө санаж явдаг нь байдлыг дордуулчихдаг.  МАРГАААШ аижлтай тул дараа үргэлжлүүлэе саруулаа

No comments:

Post a Comment

Асуух зүйл байвал бичээд үлдээгээрэй. Таныг хүндэтгэсэн Сарануул