20210123

Хөзрийн хэллэгүүд

Хөзрийн төрлийн тоглоомонд хэрэглэгддэг үгс
  1. Бос бондой 
    Сэр сэмбий
  2. Айсан хүнийг адуу муушиг хоёр өндөхгүй
  3. Дөөшиг уландаа
  4. Цэцэг газраас ургана
  5.  Түүзэн буур түнх нь мулт турсик нь зад
  6. Хүнээр хождоггүй 
    Хөзрөөр хождог
  7. Хатан боолын
    Хаяа нийлхгүй
  8. Боол эзэндээ үнэнч
  9. Адаг гараас гарахгүй
  10. Долоог мод дагана
    Долгорыг эр дагана
  11. Дутаж үхэхээр 
    Шатаж үх
  12. Арван модонд үсэрдэг хүн байхгүй
  13. Аман хүзүүнд алт ч бий
    Мөнгө ч бий
  14. Идэн тат 
    Ар нь түүз
  15. Шалдан ноён шантрахгүй
  16. Гилбэрийн боолоор даруулсан
    Бундын хатан нулимстай
  17. Ноён сөрвөл толгойгүй
    Нохой сөрвөл хормойгүй
  18. Ноён сөрөхөөр
    Нохой сөр
  19. Өнгө ижил
  20. Буянтай хүнийг бунд дагана
    Бузартай та нарыг гил дагана
  21. Хожих хүн
    Хорийосоо
  22. Нус наагаад явуул
  23. Гарт томорч 
    Газарт жижгэр
  24. Хөзрийн ноён хатнаа дардаг
    Хүний ноён хүмүүсийг дардаг
  25. Хатан ноёны хавхаг
  26. Шулан тат
  27. Хожих би яаараагүй байхад
    Хожигдох чи юунд яарнам
  28. Цэцгээ чи хөөрхөн шүү
    Цээжин дээрэй мөөмтэй шүү
  29. Цэцэг цэнгэлтэй
    Дөрвөлжин түшигтэй
    Бундан буянтай
    Гил гэгэлзүүр
  30. Үүр цайтал захлана
  31. Дөрвөн гарт дүрээ сайхан
  32. Бүү хөдөл
    Буутай цэрэг
  33. Нахисан бунд
  34. Бухаа буурын дайсан
  35. Тамганы элэг зөөлөн
  36. Зүрхэн хээтэй бундан
    Зүс зүсээрэй нийл
  37. Долоо ч гэсэн хөзөр
    Долгор ч гэсэн хүүхэн
  38. Гарч гар мялаая
  39. Цаг нь болж 
    Цалингаа авая
  40. Тав идэж 
    Туг тойръё
  41. Цэцэг Цэрмаа хоёр 
    Цэвэрхэн төрсөн юм аа
  42. Барьж хожихоор
    Дарж хожигд
  43. A,K -aa сумтайгаа, магазинтайгаа
  44. Адаг гараас алдагдсан
  45. Унах нь урдаас
  46. Тэнэг хүн тамганы өөдөөс
  47. Гил хар шөнийн зүүдэнд
    Цал буурал ирвүү
  48. Өглөө эртийн бухаа сайхан
  49. Хатан ноёны доогуур өрслөө
  50. Их идсэний дараа өнж
    Эс бөгөөс нис
  51. Хаандаа түшигтэй
    Хамдамдаа ээлтэй
    Хатан заяагаар дарлаа

No comments:

Post a Comment

Асуух зүйл байвал бичээд үлдээгээрэй. Таныг хүндэтгэсэн Сарануул