20220127

Гэрээслэл

 Оршил

Энэ бол жил болгон цаасан дээр бичдэг гэрээслэл. Энэ удаа түмэнд түгээж онлайнд буулгалаа. Хүний амьдралд юу ч тохиолдож магадгүй учир жил бүр он солигдоод бичдэг юм. Өмнө нь дэвтэрдээрэй бичээд үлдээдэг байсан. Ахин хэлье гэрээслэл бол зайлшгүй байх хэрэгтэй зүйлсийн нэг юм. Өв хөрөнгө байхгүй ч гэсэн онлайн хаяг пасс хэлж амжаагүй үгс хүн бүрд байдаг. Үхсэн хойно чинь хэн нэгэн өмнөөс чин шийпвэр гаргана. Тиймээс үүнээс сэргийлсэн л алхам юм. Өв хөрөнгө энэ тэрийг бол нотариатаар заавал баталгаажуулдаг. Байхгүй байсан ч наториатаар баталгаажуулдаг юм билээ. Гэхдэ миний хувьд тохиолдлоор нас барахад үүнийг бичсэн гээд гаргаад ирэх найдвартай хүнд хадгалуулах санаатай байна. Дараа жил шинэчилж бичээд өмнөхөө устгах зарчмаар явна.  


                                                                                                                         2022оны 1-р сар

                                                                     Гэрээслэл

    Эцэг Энх...... эх Бат.....ын отгон хүү болон Саруул миний бие баяр хөөр болон төржээ. Хамгийн түрүүнд хайртай хүмүүстээ хэлэх үгсээ хэлмээр байна.

    Хамгаас хайрт ээж минь. ХЭРЭВ ЭНЭ ГЭРЭЭСЛЭЛ МИНЬ ХҮРСЭН БОЛ хүүгээ уучлаарай олон олон зүйлд. Ээжийнхээ өмнүүр ордог муу хүү байгаад, хэлж ирээгүй эрсдэл болохоор ээж минь сэтгэлээ чанд бариарай. Эрүүл мэнд эрхэм чухал шүү дээ. Ачийг тань хариулсангүй, ач нарыг нь ч бас харуулж чадсангүй. Миний хайрт ээж минь өөрийгөө юунд ч буруутгах хэрэггүй. Учир нь  та бол энэ хорвоо дээрх хамгийн сайн ээж юм шүү. Үзэсгэлэнтэй, ухаантай, тэвчээртэй, сайхан сэтгэлтэй, өрөвч, бүгдийг амуулагч, үлгэр жишээ, бүгдийг зохицуулагч... бичээд байвал дуусахааргүй тул өөрөөрөө бахархаж амьдраарай. 

    Хамгаас хайрт аниа минь. Тандаа мааааааааааш их хайртай шүү. Таны ухаантай үг, босгон байгуулсан үгс яг цагаа олсон гайхалтай зөвлөгөөнүүд байдаг шүү. Тандаа маш их хайртай шүү. Чин сэтгэлийн сүүлийн хүсэл минь бор дарсыг бүү уугаарай. Сэтгэлийн хөндүүрийг хэзээ ч анагаадаггүй юм шүү.

    Хамгаас хайрт С..... эгч минь. Тандаа мааааааааааш их хайртай шүү. Хамгаалж чадаагүйд уучлаарай. Дүүгийнхээ төлөө бүхнийг хийхэд бэлэн байдагт баярлалаа. Ө..., М....-г ирсэнд үнэхээр баярлалаа. Үнэндээ бид гурав гурвуулаа амьдрал үзсэн гэж бодож байна. Тиймээс сайн ээж байгаарай. Бас захих гуйлт байна. миний сошиал хаягийг бүгдийг нь устгаарай. Үндсэн 4 майл хаягаа пасс-тай нь бичлээ. Тиймээс сошиал-н зарим хаяг нь болохгүй байвал майл-р нууц үг сэргээгээд устгаарай. 

    Эцэст нь таньдаг бүх хүмүүстэй миний амьдралд байсанд баярлалаа гэж хэлье. Хайртай шүү бүгдэд нь. 

    Энэ хорвоогоос явж байгаа нь биш үлдэж байгаа нь зовдог хорвоо тул битгийих гашуудаарай хүү, дүү нь нэг талаараа Ертөнцийн Эзний хаант улс руу явж байгаа тул амар амгалан байгаад итгээрэй. Та 3-гаа ч тэнд харахыг хүсдэг. Тиймээс хүү, дүүгийнхээ итгэсэн зүйлийг оролдоод үзээрэй. Бурхан та нарыг минь ивээх болтугай. 

    Бас нэг гол захих юм нь намайг буддист биш Христ ёсоор оршуулж, чандарлаад үнсийг минь ээжийн сонгосон газар цацаарай. Монгол руу цогцсыг нь минь заавал аваачих албагүй. Өөрсдөдөө амраар шийдээрэй. 

    Эгэл даруу амьдралыг хүссэн амьдрал маань энэ хүрээд дууслаа. Өөрийн тогтоосон ертөнцдөө аз жаргалтай байгаад явлаа. Үүрд баяртай. 

                   (Битгий шаналж зовоорой амьдрал үргэлжилж байна. Би нь нэг талаараа илүү сайхан газар луу явж байгаа тул гуньж гутарч болохгүй шүү)


    Иймэрхүү гэрээслэл бичдэг. Үлдээх өв хөрөнгө байхгүй болохоор дурдсангүй. Хүн бүр өөр өөр байх байх. ХАМГИЙН гол гол үхэхээр төлөвлөөд бичих юм биш шүү. Энэ хорвоод төрөх нь үхэх нь үнэн шүү дээ. Тиймээс түр зогсолт хийгээд хаана явж байгаагаа харангаа өөртэйгөө нүүр тулаад үзээрэй. Сэтгэл санаагаа бэлдээд бичиж эхлээрэй. ХАМГИЙН чухал нь гараар бичсэн гэрээслэлээ алдаж болохгүй шүү. Та болон гэрээслэлийг тань хадгалах хүн л мэдэх ёстой. Хадгалж байгаа хүн нь ч нээж болохгүй. За энэ хүртэл уншсан танд баярлалаа.

No comments:

Post a Comment

Асуух зүйл байвал бичээд үлдээгээрэй. Таныг хүндэтгэсэн Сарануул