20130921

Намуу цэцэг буюу Papaver rhoeas

Намуу цэнэг нь маш үзэсгэлэнтэй час улаан өнгийн дөрвөн навчтай цэцэг юм. Бас хар тамхи хийх үндсэн түүхий эд болдог байна.
20-80 см хүртэл ургадаг, Намуу цэцгийнхэн овгийн нэг наст ургамал. Мөчирлөж ургадаг, тэгш иштэй. Үндэс орчмын навч нь урт шилбэтэй, өдлөг хэрчлээстэй, ишний навч ээлжилж ургасан, гол төлөв иштэйгээ наалдсан, гурвалсан, өдлөг хэрчлээстэй байдаг. Навч, иш, үрийг таслахад сүү шиг шүүс ялгардаг.
10-25 см урт мөчир, ишний үзүүрт нэг нэгээрээ ургадаг том цэцэгтэй. Цоморлигууд нь хагддаг, дэлгэрэхийнхээ өмнө 2.5 см хэмжээнд хүрнэ. 6-10 см хүрдэг 4 том зууван хэлбэртэй дэлбээнээс бүрддэг цоморлиг нь тод улаан, ягаан, цагаан өнгөтэй, суурь орчимдоо том хар толботой. Намуу цэцгийн цоморлигийг анхааралтай ажих юм бол 2 дэлбээ нь гадна талдаа, хоёр нь дотор талдаа байрлах агаад дотор талын дэлбээ нь арай бага хэмжээтэй байна. Урт хөх ягаан утас шиг, үзүүртээ шар тоосонцор бүхий хар хөх өнгийн тоосонцрын гэртэй олон тооны дохиуртай. Ургамлаар тоос тараана. 1-1.2 см урт өндгөн хэлбэртэй үрэвчид жижигхэн, маш олон үртэй. (wikipedia-с) Үрийг авч нарийн боовонд хийдэг ба түүнийг идсэн хүн хэсэг хугацааны дараа шинжилгээ өгөхөд хар тамхний шинж илэрдэг байна.  Опий (opium) гол түүхий эд болдог тус цэцгийг Афганистанд ихэнх хувийг тариалдаг бөгөөд ашгийг зэр зэвсэг авахад зарцуулдаг байна.
Миний зүгээс:
Одоогоор сайн мэдэхгүй байна хэхэ. Булцрууны тагийг нээхэд олон жижиг тасалгаа байгаа бөгөөд дотор талд нь хар жижиг маш олон бөмлөгүүд байгаа. Тэрийг ихээр цуглуулж нарийн боов хийхдээ хамт зуурах, дээд талд нь цацна. Гэхдээ мэдээж боловруулаагүй тул нээх айхтар нөлөө үзүүлэхгүй.  Ер нь бол реадин, реадинин, папаверин, теабин зэрэг био химийн нэгдлүүдээс үүрсдэг. Бас цэвэр героин (heroin) гарган авдаг байна. Героин нь ер нь хамгийн аюултай ба мэдрэлийн системийг хурдан хугацаанд устгаж ахин хэргэлэхгүй л бол болохгүй болгодог байна. Мэдрэмж  нь бүх зүйл сайхан болсон мэт баяр баясгаланг төрүүлж аз жаргалтай болгож мөрөөдөлд автуулдаг байна. Эхний алхамийг хийгүй байвал дээр. Учир нь сүүлд нь хичнээн хичээгээд ч гарч чадахгүй донтох болно. Ялан гуяа героин хэрэглдэг хүмүүс хэтрүүлэн хэрэглэснээс болж нас бардаг байна.

No comments:

Post a Comment

Асуух зүйл байвал бичээд үлдээгээрэй. Таныг хүндэтгэсэн Сарануул