Showing posts with label Амьдрал. Show all posts
Showing posts with label Амьдрал. Show all posts

20110415

Та дэлхийг өөрчилж чадна ааа үүүү ооооооо. Just Do it

Тиймээ би мах иддэг ч малыг нь алдаггүй. Сүү уудагч үхрийг нь саадаггүй. Энгийн нэгэн эгэл залуу Сарануул байна. Хааяа CS тоглох дуртай. Зураг авах, ер нь олон янзын хоббитой Христэд итгэгч нэгэн  байна. Харин үүнийг уншиж байгаа та  хэн бэ? Та аврал гэж сонссон уу? Та үхэхээс айдаг уу? Та үхэлтэй тулгар ч байсан уу? Таны дотны хүн үхэж байсан уу?  Та зүрхтэй юу? Хэрэв та зүрхээ цохиож байгааг мэддэг бол энэ бүхэнтэй заавал учирна. Харин та бэлэн үү? Та бол та. Таниас өөр хэн ч тань шиг биш. Энэ тоо томошгүй хүмүүс яагаад ижилхэн царайтай төрдөггүй гэж. Яагад бид дуралдаг гэж. Яагаад уйлдаг гэж. Та үүний тухай бодож байсан удаа байгаа юу. Амьдрал таныг аль хэдийн өмччилчихсөн юм биш биз. Та бага насаа дурсавал хичнээн гайхалтай аз жаргалтай байсан, бас хичнээн үнэн сэтгэлээсээ гомдож, уйлж, инээж байсан аа санаа ч...
        Одоо харин МӨНГӨ-ий араас гүйгч, итгэл найдвар юу ч үгүй, аз жаргалтай байна хэмээн өөрийгөө хуурагч нэгэн болсон юм биш үү???? Гэхдээ та бол Христ ЕСҮС-н хувьд хайртай охин, хүү гэдэгээ мэддэг ч болоосой. Тэр таныг аймшигтай бөгөөд гайхамшигтай бүтээсэн нь тэр таньд хайртай гэдгийн хамгийн том баталгаа биш үүү? Тэр таныг хэзээ ч орхихгүй. Яг л цаасны 2 талыг салгаж болдоггүйтэй адил. Тэр таны миний үсний тоо ширхэгийг яг мэддэг гэвэл та хичнээн их таньд хайртайг ойлгох байх. Тиймээ та бол энэ дэлхий дээр цорын ганц түүний давтагдашгүй хайртай хүү охин нь мөн билээ.  Би ч бас.

20110206

Автобусанд сандал тавьж өгөх.

Хэд хоногийн өмнө УлаанХуаран-н автобусанд суулаа. Гэтэл надад жолоочийн арын суудлын буруу харсан сандал таарав. Гэтэл дараачийн буудлаас настай эгч орж ирэв. Тэр эмээ энэ сандал дээр гарч суух боломжгүй эмээ байлаа. Харин би суудал тавьж өгөх үү гэж асуух хэрэгтэй үгүйгээ мэдэхээ болилоо. Хэрэв асуувал тэр эмэгтэй санаа зовоод хачин суудал ч гэсэн сууж магадгүй харин үгүй ээ гэж хэлэх л байх гэж бодов. Тэгж бодсоор байтал дараачийн буудлаас нэг юм барьсан эгч орж ирэв. Би тэр настай эгчид суудал тавьж өгөөгүй байж энэ эгчид суудал тавьж өгвөл ялгасан хэрэг болох байлаа. Бүүр яахаа мэдэхээ болив. Ингэж бодоод байж байтал дараагийн буудал аль хэдийн боллоо. Гэтэл ашгүй нөгөө эмээгийн хажууд сууж байсан эмэгтэй буухаар босч миний өөдөөс харсан суудлын хүн бас босов. Тиймээс тэр 2 суулаа. Ёоооох гэж бодов. Тиймээс ямар ч суудал байсан зүгээр л асуух хэрэтэй байх гэж бодлоо.