Showing posts with label Udriin temdeglel. Show all posts
Showing posts with label Udriin temdeglel. Show all posts

20110207

Үзэл бодол №1 "унших шаардлаггүй"

Удаан бичдэг болохоор заримдаа юм бичих урамгүй болох юм. Өдрийн тэмдэглэл оруулаагүй удсан байна. Гэхдээ би өөр юм бичнэ ээ. Хамаг юм аа дэвэн дэлхийгээр нэг яриад байвал утгаа алдана. Асунэгийн блогоор орох их дуртай. Хүмүүс заримдаа заримдаа л эсрэгээр сэтгэхийг хүсдэг. Гэхдээ ихэнх нь амьдалд ороод хуучин би юу боддог байлаа. хуучин би яадаг байлаа эднэрээ мартдаг. Мэдээж санаж л байгаа л даа. Яг тэр мэдрэмжээ дахин мэдэрдэггүй. Хааяа ч болов та эсрэгээр нь сэтгээд үзээрээ. Нэг л ондоо бодол төрнө. Яагад энэ заавал яг ийм байгаан. Үүнийг эргүүлвэл яадын. Гэх мэт. Үүнээс бас нэг зүйл гарч ирэх нь хайр ч байж болно. "эсрэг хүйстнээ найрах" ч билүү нэг тийм ном саяхан гарчгилсан. Тэрэндээр сонирхолтой зүйлс олон л байна лээ. Нэг зүйрлэл нь "Манай нэг улс төрч зөв явбал зөөлөн замбуйлан" гэж дуулсан гэж байна лээ. Тийм шүү. Бас эрэгтэй хүнийг бамбар эмэгтэй хүнийг зуух гэсэн байна лээ. Хөгжилтэй юм. Энэ зохиолч олон зүйлийг эсрэгээр нь харсан байна лээ. Шинэ сэдэв, шинэ хэлэлцүүлэг, шинэ шинэ. Бас хуучин мартагддсан зүйлс. Тиймээс хааяа хааяа шүү эргэн дурсах сайхан.

20090923

Ёох ахиад л хоошилчлоо


 Жолоооны курс гэж 2 удаа хоошилчлоо. Дараа 7 хоногт гэнээ. За жолоогоо өгчөөд л та бүхэнд ямар шалгалт яах ёстойг бичнэ. Өөр олон зүйл бичнэ.

20090908

Унших шаардлаггүй (миний өдрийн тэмдэглэл)№4

 
За ойрд  тэмдэглэл оруулсангүй. 

Za oird onts ym bolsongui. gehdee hicheel songolt hiihgej buun ym bolood unuudur l duuslaa.
Unuuudur Simon ahas zahia irlee. 9.21 hawitsaa ireh bololtoi. Ashgui dee. Manai naiz Boldoo Baagii 2 ih bayartai baigaa baih. KKK za baahan ta nariin tanihgui hunii ner bichchlee. Oird neg l sonin baina aa. namar bolood ch tegej baigaa ym uu buu med. haniad hurtseng ch heleh uu. buuur duu garahgui, humuus gaihaj asuugaad baih ym kkk. blogooroo l sain ym bichij awch baina daa. (garaaraa yrij baina). oird hool hiigeed unen zaw alaga. kkkk za ih ym bichehiig hussengui. tur c ya

Press ENTER to look up in Wiktionary or CTRL+ENTER to look up in Wikipedia

20090821

Унших шаардлаггүй (сайн SAVE хийж байхгүй бол... Блогоо устгаад ахин хийв.)№5

2 өдрийн өмнө санамсаргүй блогоо KILL хийчээд ахиад сэргээлээ.
Өнөөдөр 2009.08.22 болж байлаа. За баларсан шүү. Азаар билэг нь байлаа. Загвар нь бас туршилтын блог дээр мин байлаа. Гэвч бусад бүх зүйл нь алга. Ёох гээд л хамгийн түрүүнд эгчдээ мэссэнж-р хэллээ. Дараа н нэг хүн-рүү мэссэж бичлээ. Намайг тайтгаруулав. За хөөрхий гээд нам утав. Ойролцоогоор 2 цаг унтав. Хэ хэ. Босож ирээд хоолоо идээд л ком-ын ард суугаад өглөөний 5:20 мин утлаа. Одооо харин бараг л хуучинтайгаа адил болсон.  За энэ ингээд дуусав. Өөр чинь ммм... ӨӨ нээрээ ээж удахгүй 20 хоног хөдөө дуудлагаар явна. Яанаа одоо хэ хэ.  За 1 ийм л байлаа.

20090818

Унших шаардлаггүй (Миний боловсорсон түүх)№4

Хэ хэ энэ зураг байдаг хүмүүс надтай нэг ангид сурж байсан болж таархана.

За анх 160-р цэцэрлэгт явж байжээ. Одоо даан ч санах юм алга.

Ингээд л 115-р цэцэрлэгт ороод сурж байж.

115-р цэцэрлэгт сурсаар л одоо гутлаа өмсөөд сурчихсан
За 1-р анги байхаа. А үсэг 69-р сургуульд заалгаж байжээ.
69-р сургуульдаа л байсаар 1-Д 2-Д 3-Д 4-Д бүлэг байсан юмдаг

За 5-р ангиасаа 33-р сургуульд орлоо. 5-А бүлэгт орлоо
За 8-р ангиа төгсөөд 33-таа Матийн сонгонд орлоо

За 10-р ангиа 11-н В гэсэн бүлгийг төгсөөд ШУТИС-н МХТС-д орлоо. Даан ч их сургуулийн хамт олны зураг алга.

20090804

Унших шаардлаггүй (миний өдрийн тэмдэглэл)№2

 Би өдөр болгон бичнэ гэж байхгүй юм байна. Чухал өдөр болон онцлох зүйлс тохиолдоход  л бичиж байя.

Өнөөдөр 2009.08.04 байлаа.
Ёох Өдөржин гадуур явав. Ойрд яваагүй болоод ч тэр үү сайхан л байлаа. Хөл ч бас сайн байлаа. Өглөө 09:40 болж байхад жолоондоо очихоор явлаа ШарХад-ы автобусанд 300₮ төлөөд явав. Бараг л 40,50 мин явлаа. 10:40 орчимд багш маань нэг сурагчтай машинтайгаа ирлээ. Нөгөө сурагч гээд байга охин бүүр хамаг хөлс нь асгарчихсан инээх айх зэхэгцэн буугаад явлаа. Багш САЙН УУ гэж хэлчээд л хүлээж бай гээд орчлоо. Машин бид 2 10 гаруй мин хүлээлээ.  За тэгээд л хотын хөдөлгөөнд орвоо хөөрхий. Ер нь сансаныг бодоход овоо гайгүй шүү. Нодлингийн юм үлджээ. За тэгээд л дром дууслаа. IPod-оо янзлуулахаар ComputerLand орлоо. Харамсалтай нь сэлбэг байхгүй тул боломжгүй гэнээ. (IH HARAMSALTAI) одоо яанаа. Тэгээд л Хүүхдийн Номын Ордон ороод талхаа идээд Библиэ уншаад бараг 2 цаг гаруй уншиж суулаа. Их зүйл сурав. 4:00 гээд нэг хүнтэй уулзаад хөтөлж байсан блог-оо өөр хүнд зааж тайлбарлаж өгөв. Сайн бичлэг хийнэ байхаа. Тэгээд тэнд ногооны салат идэв. Надад таалагдсангүй. Вандуй нь миний хувьд дэндүү их байлаа. Тэндээс гараад тэр эгч надад  хоол авч өгөв. Налад Cheese Burger таалагдав. Ашгүй миний хайж байсан Жолооны тест надад тэр эгч өгөв. Би маш их баярлалаа. Тэгээд л 18:00 дүрэмний хичээлтэй байсан болхоор яваад хичээлдээ суулаа. Явж байхад бороо ихээр оров. Хичээл тараад явж байтал нөгөө жолооны багш солигдсон өөр багш дээр үзнэ гэж утсаар хэлэв. Ээ гэж бодоод л нөгөө багш уруу залгатал утсаа авсангүй. Одоо хүртэл... За тэгээд л гэрлүүгээ 200₮-р явлаа. Буугаад бараг гэрийн гадаа иртэл асгартал бороо оров. Би ам мүлтэс амжиж оров. 
Одоо 23:25 болж байна.

20090803

Унших шаардлаггүй (миний өдрийн тэмдэглэл)№1



ЗА би өнөөдрөөс өөртөө тохиолдсон зүйлээ бичиж тэмдэглэхээр шийдлээ.

Өнөөдөр 2009.8.3 өглөө эрт хайрт аниа минь явлаа (төрсөн том эгч). Бид бүгдээрээ л гаргаж өгөв. Өнөөдөр МИАТ-р ямар олон хүн байваа хэ хэ. Аниатайгаа одоо бас л жил гаруй уулзахгүй байхдаа. 1 Сар байхал нь л санаал байсан Явсан мөчөөс нь бүүр их санав. гэхдээ гайгүй байхаа. "6.00 үед" Ээж аниаг явахад нь сүү онгоцыг нь харж байгаал сүү өргөлөө. тэгсэн чин тэр онгоц нь биш байлаа. хэ хэ. удалгүй ахиал 1 онгоц явахад л мөн гээд сүү цацтал тэр нь бас орон нутгийх байлаа. Бас бөөн инээдэм болов. 3 дахь онгоц нислээ хэ хэ энэ яг мөн байлаа сүү ч дууслаа. Тэнээд л бараг удалгүй нисэхээс багшийн дээд хүртэл 300₮ багшийн дээдээс гэр хүртлээ 200₮-р явж ирэв. Хөл нэлээн өвдсөн байнлээ."хэд хоног хөлөө тулгаад гэртээ эмчиллээ". тэгээд КОМ-рээ сууж байгаад 13-00 үед нам унтаад 15-00 "бүүр яг 00 гэхэд" сэрэв. 16-00-с 1 хүнтэй анх уулзав. ....."нууц"..... тэгээд л циркийн тэнда байдаг жолооны курсдээ очлоо "хөлнөөс болоод бараг 2 7 хоног очоогүй" жолоонийхоо багштай хальт танилцав. Азаар эмэгтэй залуухан багш таарлаа. загнах нь гайгүй болвуу гэж бодов. бараг 8 гэж тарсан. Гэрлүүгээ 200₮ суув. гэртээ ирээд тараг уугаад л ахиад л ком-дээрээ суулаа. Яг одоо 00-49 болж байна. За би унтлаав маргааш Дромтой.