Showing posts with label medee. Show all posts
Showing posts with label medee. Show all posts

20110417

za ene bichlegiig iphone-soo shuud bichij baina COOL

sain bain uu miniierhem unshig ch naraa. ene medeelliig oruulj baigaa uyd bi aqtobusand ch ywj baij magadfui. hehe gehdee ajildeeree. Zuger l bucheed suuk baina. za yr n unen rasarchihjee bi udahgui iphonenii talaar medeeelel oruulj baiha bolno tur bay. big smile


20110207

Утааны талаар Гадаадад суугаа монголчуудад.

Монголд байхгүй байгаа (монгол хэл сонин шүү "байхгүй байгаа" гээд эсрэг үг нийлээд нэг үг бүтээдэг сонин шүү. эсүүл буруу яриад байдаг юм болов уу) хүмүүс монголоо санаад л байдаг байх. Харин би шинийн нэгэнд гэрээс гэр бүлийнхэнтэйгээ гараад явтал дэндүү утаатай байлаа. Арай  ч дээ. Ийм байгаагүйсэн гэж бодлооо. Хэд хоногийн дараа бүтэн сайнд цуглаан тараад манай цуглааныхан "Orange cafe"(одоо ондоо нэртэй болсон байна лээ)-д орлоо. Баахан юм ярьж цагийг сайхан өнгөрөөв. Улаанбаатар Утаанбаатар-н тухай ярианы сэдэв хаанаас ч юм гараад л ирлээ. (Нэг онигоо санаанд оров. Нэг хотын залуу хөдөө явж л дээ. Очих газраа ч хүрч. Машинаас буугаад нөгөө хотын залуу агаарт нам цохигдоод ухаан алдчихаж. Хүмүүс сандралдаад л, сэрээх гэж баахан л ноцолдов. Бүүр аргаа бараад машины яндангийн утаа үнэртүүлсэн чинь хотын залуу сэргэжээ. хэ хэ  (ингээд л онигооноос эхлээд л сэдэв гэрээд ирдэг юм байна лээ)) Тэгээд утаа ярьж хүн болгон л сонирхолтой юм ярьж байлаа. Пастор нэг зүйл ярив. Хотын болжмор бор биш хар болсон тухай ярилаа. Үнэхээр хачин та нар ч бас хараарай үнэхээр хар халтар болцон байна лээ. Гэхдээ монгол чинь сайхан нутаг, гайхалтай нутаг шүү дээ. санах нь аргагүй биз. Харин ходод ирээд 20 хоноод АНУ-н агаарыг санаж магадгүй. хэ хэ. Iinception шиг баахан давхар юм бичлэ. та бүхэн ялгаж уншаарай.

Алдартай компаниудын нэр үүссэн түүх.

Мэдээлэл уншиж байгаад энэ мэдээг уншив. Хүмүүс зарим нь уншаагүй байгаа болохоор COPY PAST Хийв. Гэхдээ зүгээрээ сайхан мэдээллийг түгээх нь сайхан ш дээ. МОНЦАМЭ-н Д.Жаргал-н нийтлэл. Дээр нь бас нэмэх юм байна аа.  Энэ нь гэхдээ лого
BMW-н лого нь юу илэрхийлсэн гэж бодож байна. Энэ нь эргэлдэж байгаа онгоцны сэнсийг илэрхийлсэн лого. Анх BТW-н дайны үед онгоцны үйлдвэр байсан бөгөөд дайн дуусаад зах зээлд шилжих үед аль хэдийн машиний үйлдвэрлэлд өөрийн байр сууриа эзэлсэн юм.


Аливаа компани нь өөртөө болон бүтээгдэхүүндээ нэр өгөхдөө онцгойлон анхаардаг. Гэхдээ олонх томоохон компаниуд өндөр технологийн салбарт ямар бодлоготойгоор өөрсдийн нэрийг өгсөн нь тодорхойгүй. Тухайлбал, "Google" гэдэг нэр зуугийн 10 зэрэг гэсэн утгатай «googol» гэсэн үгнээс гаралтай бол "Microsoft" нь «microcomputer» болон «software» гэсэн хоёр үгийг нийлүүлсэн нь хэнд ч тодорхой.  Ингээд уншигчиддаа дэлхийн томоохон компаниудын нэрийн түүхээс сонирхуулья.