20091106

Эрүүл мэндийн талаарх сонирхолтой тоо баримтаас



Эрэгтэй хүн бүр өдөрт 300 сая сперматозоид буюу эр бэлгйин эсийг бий болгодог байна. Тэгвэл хүн төрөлхтнийг бий болгоход энэ онолоор авч үзвэл ердөө л 23-хан эр хүн байхад хангалттай байх нь.

Хүний зүрх өдөрт дундажаар 100800 цохилдог байна. Зүрхний өвчнөөр өнгөрч буй хүний хоногийн цусыг юүлэхэд 170 ширхэг усны ванн хэрэгтэй ажээ.



Хэрэв хүний биеийн дотор эрхтнийг ямар нэг гадаргуу дээр дэлгэж тавья гэвэл тэрээр дунджаар 400м/кв талбайг эзлэх гэнэ.

Хүний бие организмд 250 төрлийн эс агуулагддаг.

Дуурийн дуучны хоолойн цар хэмжээ дуулах үедээ 120 децибилл хүрч болдог ажээ.

Насанд хүрсэн хүний хэлхээ яс нь 206 яснаас бүтэх бөгөөд дунджаар 17 кг орчим хүнд байдаг гэнэ
.
Хорвоо дээрх бүх эрчүүдийн нүүрэнд ургах сахал 780 кг орчим болдог бөгөөд тэдгээрийг хусъя гэвэл 30 мянган жил шаардагдах юм байна.


Хүний биеийн дулаанаар тэжээгдсэн цахилгаан дэнг бий болгоё гэвэл тэр дэн нь бүтэн хагас буюу 36 цаг гэрэлтэж чадах ажээ.

Эртний Вавилонд эмч байхгүй үед өвчтэй хүмүүс нь зах дээр зогсоод хажуугаар зөрж өнгөрөх хүнээс зөвлөгөө сонсдог байжээ.

Харвардын их сургуулийн эрдэмтэд улаан лоолийг хоол хүнсэндээ их хэрэглэдэг эрчүүд түрүү булчирхайн өвчнөөр өвчлөх нь бусад эрчүүдийг бодвол 20 хувиар бага болохыг тогтоожээ.

Эдинбургийн хааны эмнэлгийн эмч Дэвид Увиксийн явуулсан судалгаагаар гаж этгээд хүмүүсийн бие эрхтэн эрүүл байдаг гэж нотолжээ.

Европт 80 сая дүлий хүмүүс амьдарч байдаг гэнэ.

Эртний мэс засалчид шархыг оёхдоо аварга шоргоолжны тасалсан шинэхэн толгойг ашигладаг байжээ.

Мэдээлэл ашгилсан тохиолдолд заавал
Блог-н нэрийг дурьдана уу!!! http.saranuul.blogspot.com

No comments:

Post a Comment

Асуух зүйл байвал бичээд үлдээгээрэй. Таныг хүндэтгэсэн Сарануул