20091109

Махан хоолноос татгалзах нь урт наслахын үндэс болдог



Сүүлийн үед эмч нарын судалгаа түгшүүрийн харанга дэлдэж эхэллээ. Хүүхдийг оролцуулаад нийт хүн амын дунд бодисын солилцооны хямралын өвчин, юуны өмнө хэт таргалалт, сахарын өвчин ихсэж байна. Ингээд үүнээс сэргийлэн хамгаалж болох энгийн үр дүнтэй аргыг толилуулж байна.

Энэ нь мацаг барих явдал юм. Ялангуяа жилд хэд хэдэн удаа мацаг барих нь тун үр дүнтэй ажээ. Мацаг барих нь өвчнөөс сэргийлдэг. Бид хортой бодис ихээр агуулсан зүйл идэж, ууж, хортой агаараар амьсгалаж, их хэмжээгээр элдэв эм амин дэмийг хэрэглэж байгаагаас бие организм бохирдож байдаг. Мацаг барих үед амьтны мах идэхгзүй байх ёстой тул жимс, ногоо идэхээс өөр аргагүй болдог. Яг эдгээр хүнсэнд агуулагддаг пактин гэх бодис нь бие организсаас хорт бодисыг хөөж гаргадаг. Тогтмол нэг маягийн хооллолт тус болдог. Мацаг барих нь зүгээр нэг өлсөх, бага хооллохоос илүү тустай үр дүнтэй. Мацаг барьж буй хүний бие амархан хүнсээр хангагдаж үүгээр түүний биеийн жин багасах нөхцөл бүрдэнэ. Мацаг барих үед харин элдэв амьтны мах хэрэглэхгүй байвал сахарын өвчтэй хүмүүст маш сайнаар нөлөөлдөг. Та мацаг барихаар шийдсэн бол урьдаас бэлтгэх хэрэгтэй. Маханд дуртай хүмүүс хоолонд дахь махны орцоо аажим аажмаар багасгаж, оронд нь өндөг, загас, шувууны мах, аарц, бяслагийн хэмжээг нэмэх хэрэгтэй. Гэнэт мацаг барих нь тун хэцүү бөгөөд дасаагүй учир хортой ч байж болох талтай. Хоолонцор хүмүүст энэ арга хэцүү байвч та эрүүл мэндээ л бодож буй бол татгалзах хэрэггүй юм. Энэ үед махнаас бусад бүх зүйлийг идэж болно. Яг мацаг барих үед талх (хар талх), усанд чансан каш, байцаа, лууван, дийлэх ногоог мөн жимс, хатаасан самар мөөгийг идэж болдог. Харин ногоогоо шарж огт болохгүй. Түүнийг хагас болгосон байдлаар хэрэглээрэй. Цөцгийн тосыг ургамлын тосоор бүрэн солино. Мөн бүх төрлийн хоол дутуу давсалсан байвал тун сайн шингэж, түүнийг боловсруулахад хэмнэгдсэн эрчим хүчийг оюун ухааны үйл ажиллагаагаа сайжруулахад чиглүүлж болно. Иймд та мацаг барихаас айлгүй зориглох хэрэгтэй. Сард хоёр юм уу гурав байхад л хангалттай.
Мэдээлэл ашгилсан тохиолдолд заавал
Блог-н нэрийг дурьдана уу!!! http.saranuul.blogspot.com

No comments:

Post a Comment

Асуух зүйл байвал бичээд үлдээгээрэй. Таныг хүндэтгэсэн Сарануул