20131002

Барнаб гэж хэн байсан бэ???

 
Үйлс 4:35 дээр Барнаб анх гарч байгаа бөгөөд үйлс номын 15:39 дээр сүүлд гарч байгаа. Нийт Ариун Библи-дээр 30 удаа нэр нь гардаг байна. Үйлс 9:27 дээр Элч нар руу Саулыг дагуулсан ирсэн бөгөөд Үйлс11:30 Барнаб Саул

Үйлс12:25 Барнаб Саул

Үйлс13:1 Барнаб Саул дээр Барнаб Саул гэж гарч байгаа Харин Үйлс13:42-с Паул Барнаб гэж гарч байгаа нь

Үйлс13:43 Паул Барнаб

Үйлс13:46 Паул Барнаб

Үйлс13:50 Паул Барнаб эхэн хэсэгтээ Барнаб Саулыг дагалдуулж зааж сургаж бэлтгэж ирсэн ба Паул Барнаб болж нэрний дараалал нь өөрчлөгдсөн нь Паул бэлтгэгдэн бараг Барнаб-г дагуулж байгааг илтгэж байна. Барнаб-н зан чанарын хувьд:

Зоригтой (Үйлс 13:46)

Даруу (Үйлс 14:14-18)

Хичээнгүй (1 кор 9:6)



Юу хийлэг хүн байсан бэ гэдэл:

Антиох хотын сүмийн зөнч багш нарын нэг (Үйлс 13:1)

төлөөлөгч(Үйлс 14:4)

Барнаб нь "Тайтгарлын хүү" "Урам зориг хайрлагч хүү" гэсэн утгатай нэр бөгөөд Кипр арлын Леви овгын Иосеф гэдэг нэртэй. Бараб-г илтгэж буй ишлэл нь Ром 15:7 юм. Бусдын төлөө үргэлж санаа тавьж хоёрдахь боломж үргэлж өгдөг байсан бөгөөд хэн ч Паул-дээр очоогүй байхад Тарс хотоос Паулыг авч Антиох хотод авч ирсэн. Бас эхний аялалаас замаасаа буцсан Иохан Марк-д Паул боломж олгоогүй дагуулж явахгүй гэсэн боловч Барнаб түүнд боломж олгож дагуулж явсан. (Үйлс 15:39). Хэдэн жилийн дараа Иохан Марк-тай Паул хамт хоригдсон бөгөөд (Кло 4:10) Паул түүнийг хэрэгтэй хүн гэж үнэлсэн (2 Тим 4:11).

No comments:

Post a Comment

Асуух зүйл байвал бичээд үлдээгээрэй. Таныг хүндэтгэсэн Сарануул