20200615

Мансуурахгүйгээр мансуурагч

Мансуурахгүйгээр мансууран мананд улам бүр живнэ. Утга гэдэг бол зүгээр л үг. Ер нь зүгээр үг бишүү чи би. өдөр бүр үхэж байдаг миний бие эс та мэдэх үү. Харамсалтай нь тэр хэмжээгээр шинээр үүсч байдаг. Хүн үхэхэд үнэндээ зүгээр үхэхээ больж байгаа л гэсэн үг ч юм шиг.  бодол ч адил шинээр үүсч байдаг. бас мартаж байдаг. Бодол бий болоход өөр нэгэн дурсамж мартах болж байдаг... Бүгд хүлээлтээс хүлээлтрүү хөвж байдаг. Хүлээлтдээ дассан дасахаасч өөр аргаггүй дасхал болно. Автобус ирэхийг хүлээнэ ажил тарахыг хүлээнэ ус буцлахыг хүлээнэ цалин буухыг хүлээнэ бүтэнсайн болохыг хүлээнэ ер нь үхлээн хүлээн хүлээнэ. бас амдралаа хүлээн хүлээн хүлээнэ. Ямар ч зүй тогтолгүй хүлээлт хэзээч хүрэхгүй хүлээлт. гэхдээ бид хүлээлтээ хүлээсээр хүрэхэд хүлээлт ирдэг энд л хамгийн охь нь байдаг болохоор залхахгүй хүлээсээр байдаг.  за яахвэээээ яахав ингэж явсаар ирсэн юм. ингээд л явж байя. чив чимээгүй нам гүмын гүнд нь хармони дугрлалт шиг тайлагдашгүй нууц шиг хариултгүй бараа шиг бодлоос бодолд бодолдоо бодон хоосны төлөө бодон салгаж бодон нийлүүлж бодон үр дүнгүй бодон хэзээч гарахгүй хэзээч хариулагдахгүй хэзээч хэрэг болохгүй зүйүлсийг ургуулаг услан хөврүүлэн бодсоор хүлээсээр хүлээлтийн амтыг мэдрэлгүй зүгээр л оршъё.

No comments:

Post a Comment

Асуух зүйл байвал бичээд үлдээгээрэй. Таныг хүндэтгэсэн Сарануул