20200728

Итгэл эвдрэхэд амархан

Хүн . Яг л барилга шиг. нэг нэгнийхээ нэрний үргэлжлэл. Овог тэгээд нэр. тэгээд миний нэр овог болж үргэлжлэлийг нэрийд нь. шат шатаар дээр дээрээсээ төгсгөлгүй үргэлжлэх барилга байгууламж. Тэгээд бодохоор би чи зүгээр л нэг холбоос. Мэдээж дэлхийдээр нэрээ үлдээсэн олон хүүмүүс бий тэгээд юу гэж. Тийм бол бүхнийг хийе л даа. хэнд хамаатай юм. Хүссэнээ эдлэе хүссэнтэй нь явалдая. ямар хамаатай юм. та тэгж бодож байна уу. дурлахгүйгээр үнсэлцэе. харамсалтай нь энэ нь үнэхээр ховын хоосон биш үү. Хэсэг зуурын явдлыг та жаргал гэж андуурч магадгүй. хэн ч мэдэхгүй юм чинь гээд тоохгүй орхиж болно гэж магадгүй. Харамсалтай нь хэн нэгэн мэдэж байгаа. Хараарай толинд харахад өөрөө өөрийгөө хардаг гэж боддог уу үгүйдээ та өөрийгөө нэвт шувт хардаг. толь ч хэрэггүй. би мэдэхгүйлдээ яадаг ч юм би боддог юм ийм л гэж. харсанаараа боддог юм сонссоноороо л боддог юм гэхдээ энэ нь илт болохоор эргэлзээгүй ийм л байдаг. Нэгэнт хөл тавьсан бол яах вэ.яг л дарс шиг тамхи шиг дадал болтлоо хөгжижчихсөн тэнэг зүйл хийхгүй л бол байж сууж чаддаггүй. тийм хүн бий юу. үүнийг харин мэдэхгүй юм. эхлэл нь амархан байлагч төгсгөл нь хэцүү байдаг. улам бүр орох тусмаа улам бүр сайн далдлана жүжиглэнэ. хэнд ч хэлж чадахаа болино. нүүрээ хардаг толь нь биеэ харах хэмжээнд хүрнэ. биеэ хардаг толь нь тэнгэрийн хэмжээтэй болно. дээшээ хараад л дүүлээд байна гэж бодтол тусгал байж. далайн гүндрүү улам бүр живж хувь бие нь төгс 2 сална. Нүүрэндээрээ нэг хачир дээрээ нэг. аль нь тэнгэр аль нь далай гэдэгт эргэлзэж эхлэнэ. учир нь толь нь хязгаар үгүй болж доошоо харж байна уу дээшээ харж байна уу дээшээ явж байна уу доошоо явж байна уу мэдэхээ нь байна. давхар зовлон. тэгээд салсан бие нь шивнэнэ. одоо яахавдээ чи ийм л хүн одоо зүгээр хөв эсвэл жингүүд аль талд  байсан ч адил хэмээн цөхрөлтгүйгээр шивнэнэ. Ийм зүйл хязгааргүй тархинд хязгааргүй үргэлжлэлийн өчүүхэн холбоосонд бий болно. Ойлголоо одоо нэгэнт өнгөрч өөрөө өөртөө шивнэн итгүүлсэн үлгэрээр жүжгээ улам сайжруулна. Гэхдээ юу гээч толь тун амархан хагардаг та хаана байгаагаа харах боломжтой болдог. харин хаана байгаасаа хаашаа очих ёстойд хугацаа хэрэгтэй байдаг. Та толио хагалаач эхлэл цэгдээрээ эргээд очооч өнгөрсөндөө харамсаж ханаагүй гэж үү. нэг л өнцөгөөр харахаас уйдаагүй гэж үү. Очиж цэг чинь тодроод ирсэн биш үү. нэг өгсөн итгэл доор чинь байх толтой адил биш үү. хязгааргүй дээшээ тэмүүлэхэд улам урам өгч дүүлэхэд хязгаар үгүй нь сануулна. харин тэр ч бас адил жижигхэг худалдээр л тэнгэр шиг толь эвлэшгүй хагарна. Бие хоёр салах худалдээр живж байгаа бол толио хагалаарай. Хязгааргүй уудмыг мэдрүүлэгч толь дээр дүүлж байвал нандигнаарай.

No comments:

Post a Comment

Асуух зүйл байвал бичээд үлдээгээрэй. Таныг хүндэтгэсэн Сарануул