Цасыг би
Хайлж амжаагүй борооны тусал гэж бодлооо
Хайрын төлөө орсон болохоор цагаахан гэж бодлоо
Хамрын үзүүрт буун хачин мэдрэмж төрүүлэх нь
Хайртай чамайг минь санагдуулна.
Хааяа би шуугиан сонсох нь
Хүрж амжаагүй сэтгэлийн үг гэж бодлоо
Хүрэх газраа хүрсэн бол
Хайртай хосыг холбох л байсан байх
Сэвэлзэн илбэх салхыг би
Сайхан чиний минь үнсэлт гэж бодлоо
Хоромхон зуурын тэр мэдрэмж
Хамрын үзүүрт буусан борооны тусал шиг мэдрэмж төрүүлэв.
No comments:
Post a Comment
Асуух зүйл байвал бичээд үлдээгээрэй. Таныг хүндэтгэсэн Сарануул