20110302

Царай муутай байхын давуу болон сул талууд:Р

Хариука-н нийтэлсэн нийтлэлийг уншаад өөрийн бодлоор энэ гарчиганд нийтлэл оруулав.

 За тэгэхээр шууд л асуудалдаа оръё. Царай муутай байхын давуу тал бол мэдээж их шүү. Та "Хөөрхөн төрөх албагүй" кино гарсныг мэдэж байгаа байх. Харин тэрэн дээр бас л сүүлдээ хөөрхөн болоод дуусдаг. За тэгхээр давуу тал зөндөө байгаа гэсэн үүгийг заримыг нь тоочоод үзье л даа. Чамайг танилцъя уулзъя гээд л хүмүүс зовоогоод байхгүй утасны нэгж дуусахгүй, санхүүгийн асуудалд орохгүй. бусдын анхааралд өртөхгүй, энгий сайхан амьдралаар амьдрана. Царай муутай бол чи даруухан энгийн сайхан ааштай нэгэн гэж дууддаг юм. Зарим хүмүүс өөрөөсөө царай муутай хүнтэй үерхдэг. Энэ нь бас давуу тал шүү. бас царайны сайхнаар цай сүлэхгүй гэж хэлдэг хэ хэ. Энэ нь үнэн шүү. Мэдээж сул тал байгаа. хүссэнээ авахад бэрх. Урдуур хүн дайраад орно. Заримдаа ашиглана.
Харин одоо царайлаг байх талаар ярилцъя. Сайн тал мэдээж нэлээн их. Хүмүүсийг өөртөө амархан татна. Ер нь юу ч өмөссөн сайхан харагдана. Энэ ч нэлээн давуу тал шүү. 3000 шил зүүсэн байхад яг л 30000 шил зүүсэн юм шиг харагдана. За ер нь тоочоод байвал зөндөө. Муу тал нь заримдаа ганцаараа тайван байхыг хүсэхэд хүмүүс үргэлж саад болно. Эсрэг хүйстэнтэйгээ зүгээр л ярж болдоггүй. Цаадуул нь жаахан ядаргаатай байдаг. Харин царайлаг нь үүнийгээ муугаар ашиглах тохиолдол их. Би тийм хүмүүст үнэн дургүй. Хүмүүс чамтай өрсөлдөхийг цаагуураа хүсдэг учир хүмүүстэй найзлахад хэцүү. За бас л дутагдалтай тал зөндөө байгаа л даа тиймээс энэ хүргээд төгсөв.
Хамгийн сүүлд нь гэж хэлэхэд өнгөөр угтаад ухаанаар үд гэж гайхалтай үг байдаг гэж би боддог.

No comments:

Post a Comment

Асуух зүйл байвал бичээд үлдээгээрэй. Таныг хүндэтгэсэн Сарануул