20110307

HAPPY MART 8 MEND. Архичин


 Анхаарал татах үүднээс "Архичин" гэж толгойллоо дуустал нь уншаарай.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргье. Сарануул-с


Баяр болох гээд мөнгө хайгаад
Баяр болоход Баар олохгээд
Баяр дуусахад мөнгө эрээд
Баахан л мунгинах юм миний монголчууд


Баярыг архи тамихаар аргацаах нь бүүр ёс болчиж. Нэрлэх нэр нь л өөрчлөгдөснөөс биш чанар нь өөрчлөгдсөнгүй. Нийтээр нийгэм нь өөрчлөгдсөн ч нийлдэг арга нь өөрчлөгдсөнгүй. Үнэ үзэмж нь өөрчлөгдсөн ч үнэн чанар нь өөрчлөгдсөнгүй. Хөгшин нь залуу байх даа өөрчлөх байж гэж халаглана, залуу нь хүүхэд байхдаа алдаж гэж халаглана, хүүхэдүүд нь ийм л юм байхдаа гэж халаглана. Энэ гэнжин гэмээр холбоос хэзээ дуусах юм бэ? Энэ бүрхэг тэнгэр хэзээ цэлмэх юм бэ? Энэ өргөн зам хэзээ нарийсах юм бэ? Хэзээ хэзээ... гэж бодон би бусдыг бодлоо. Гэхдээ би бас өөрийгөө бодох хэрэг гарлаа. Харлаа, бодлоо тунгаалаа яалаа ч би кароке, баар, пааб үдэшлэг, цэнгээн, клуб, наадам, танз, баярт  хүмүүсийн хүслийг эргүүлж чаддахгүй юм байна. Өөрийгөө  л арай гэж хар шар морьтой чингис, болор, ерөөл, хараа, боргио, сэнгүр, айраг, нэрмэл, бараашиг, цагаан архи, түргэн цагаан, сархадаас аврана. Охидуудаа уу гэж шахна, охид уучаад байхад гэж шахна, надад аягалаач гэж өөртөө шахна, намайг хариуцаарай гэж намайг дарамтлана. Баахан хэлгүй, хөлгүй хүмүүс болно, ахиад л балай нөгөө гинжин залгаа. би залхаа бүгдийг нь биш зүгийхэнтэйгээ явлаа бусдыг нь хаялаа. Надаас бусад нь бүгд согтоо. Харилаа хамаг биед хачин муу агаар халдаа. Маргааш нь бусад нь бүгдийг мартаа. Ямар ч нэмэр байхгүй бүгдээрээ шартаа. Тиймээс би тэдэнтэй ахиж хамт яваад нэмэргүйг мэдлээ, бас та нарт зөвлөе.  Хүн өөрөө ухаарах ёсой юм бол уу? Хүмүүс яагаад уухаа больдоггүй юм болоо? Баяр гээд уугаад байна гэж үү? Баяраар уух ёстой юм гэж үү? Гагцхүү итгэл чинь л хэлэх байх. Ганцхан Христ л туслах байх. Гинжин холбоог таслах байх. Март-н баярыг битгий баллаарай. Магадгүй чи боливол бусад чинь болих ч юм билүү!!!!

No comments:

Post a Comment

Асуух зүйл байвал бичээд үлдээгээрэй. Таныг хүндэтгэсэн Сарануул