20110317

Tsergiin bayariin mendchilgeenii ugs цэргийн баярын мэндчилгээний үгс

Happy tsergiin bayar. (o.O)v-s


Толгой нь эргэж хөл нь гуйвж байвч, үүрийн таван жингээр гэрээ олж ирдэг эр хүн та олохуйн гайхамшиг... Хамаг бие нь сулдаж янгинатал чичэрч байсан ч шүд зуун гүрийж ажлаа дуусгадаг та тэсэхүйн гайхамшиг... Шөнөжин шоудаад нойргүй хоносон ч өглөө нь шүд зуун, босч ажилдаа явдаг эр хүн та тэсвэр тэвчээрийн гайхамшиг... Гэр бүл, улс орныхоо төлөө өөрийгөө зориулдаг, агуу хайрын эзэн "эр хүн, та төгс "гайхамшиг " Та бүхэнд удахгүй болох ЦЭРГИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!!!

Эхийн цагаан сүү нь үгүй ч
Эцгийн халуун хайр нь байдаг
Эр цэргийн албанд мордоогүй ч
Эх орноо гэсэн сэтгэл нь байдаг
Нулимс гаргам ширүүн үгтэй ч
Нуугдмал сэтгэл нь дэндүү уян
Зангидаж атгасан гар хатуу ч
Зүрхэндээ тэд дэндүү өрөвчхөн
Өдөөд ирэх дайсны өөдөөс
Өрсөөд давших нь МОНГОЛ Эрчүүд
Өөрийн гэсэн эх орон, эмэгтэйчүүдээ
Цээжээрээ хамгаалах МОНГОЛ Эрчүүд
Цэргийн Баярын мэнд хүргэе! Зөвхөн монгол Эрчүүддээ!

Эр цэргийн алба хаасан, дүйцүүлсэн, хаагаагүй, хаах гэж байгаа, зугтаж бултсан ч гэсэн шаардлага гарвал эх орноо хамгаалахад бэлэн байгаа Монголынхоо бүх эрчүүдэд Зэвсэгт хүчний яруу алдарт 90 жилийн ойн баярын мэнд хүргэе !!!!!!!



Эх орныхоо төлөө цусаа урсгаж үзээгүй ч
Эрдмийн эх далайд хөлсөө дуслуулж яваа
Цэрэгт явж үйлээ үзээгүй ч
Цээжиндээ үргэлж эх орноо багтаадаг
Хөх Монголынхоо Хөгжлийн ирээдүй болсон
Хүчтэй биш ч ухаантай
Соёлтой биш ч боловсролтой
Эр хүн танд
Цэргийн биш Эрчүүдийн баярын мэндийг хүргэе!!!


 3-р сарын 18 бол харамч охидын хувьд Цэргийн баяр, бусад охидын хувьд бол Эрчүүдийн баяр




No comments:

Post a Comment

Асуух зүйл байвал бичээд үлдээгээрэй. Таныг хүндэтгэсэн Сарануул