20110326

Зангаа хэрхэн засах вэ+++


 За бодоод байсан чинь замд олон янзын зан чанартай хүмүүс маш их тааралдах юм байна. Хэцүү ч юм байна. Энэ сэдэвт хүн бүр л өөрийн бодлоо хэлэх байх. Тиймээс энэ сэдвийг нээлттэй орхилоо. Миний бодол гэвэл Библи-с олон зүйл харж болно учир нь Библи бол сэтгэлийн толь. Хүн зангаа засна гэхээр хамгийн түрүүнд гаднах талтайгаа холбон боддог. Аливээ зангаа гэж би хэлээд байна ш дээ. Хүний зан ер нь хамгаалах системээс тогтдог. Зарим нь дуугүй байж өөрийгөө хамгаалдаг. Зарим нь жаахан мэддэг эсүүл мэддэггүй байж бүх зүйлд оролцдог. Гэхдээ энэ нь бас л багын суусан хамгаалалтын систем. Үүнийг хүмүүс өөрсдөө ч мэдээгүй аль хэдийнээ суурилсан байдаг. Зарим хүмүүс ганцаардлаас айдаг бол зарим нь олон хүмүүсээс залахдаг. Үүгээрээ ч зарим нь толгой түрүүгүй ажил хийж бусдаас дээр гарна гэж боддог. Бас нөгөө хэсэг нь За энэ байхад би ч илүү юм уу гэж боддог. Энэ нь ямар нэгэн үндэстэй л байдаг. Бага насанд нь ямар нэгэн зүйл, таагүй дурсамж, санахыг хэзээч хүсдэггүй зүйлс байдаг. Тиймээс ч мартсан дурсамж тээн явдаг. Өөрөөч мэдэлгүй. Харин би та нараас нэг зүйл асууя. Тариа тарихын тулд газраа хагалах хэрэгтэй. Дараа нь хогийг нь түүж хаях хэрэгтэй. Тэгээд үрээ суулгаад арвин ургац авдаг. Харин хаглаагүй хатуу хөрсөнд үрээ цацвал ургахгүй үхнэ. Тиймээс та хуучин дурсамжаа сэргээх хэрэгэй. Таньд ямар хэцүү байсан. Ямар өөдгүй явал болсон. Хэн таныг хамгийн их гомдоосон гэх мэт. Энэ нь хөрсөө хаглах мэт. Дараа нь та тэр болгоныг өөрөө биш Есүст үүрүүлэх хэрэгтэй. Энэ нь яг л хагалсан газраас хад чулууг авч хаях мэт. Дараа нь та өөрчлөлтийн үрээ суулга. Ямар сайхан шинэ ургац хураах бол. Гэхдээ энэ нь чихэр задлаад идэхтэй адил амархан зүйл биш. Бага багаар, алхам алхамаар...
За би өөрийн бодлоосоо хандан бичлээ. Өөрийн нүдэнд орсон дүнзийг хараагүй байж хүний нүдэнд орсон үртсийг харна. За энэ сэдэвт бичээд байвал хэзээ ч дуусахгүй гэж би бодлоо. Тэгээд энэ хүрээд дуусгая.

No comments:

Post a Comment

Асуух зүйл байвал бичээд үлдээгээрэй. Таныг хүндэтгэсэн Сарануул