20130913

Худалч тоглоом (ライアーゲーム)

          Манга зохиолч Shinobu Kaitani нь энэ хүү худалч тоглоом манга-г зохиосон.
Монголд mnfansubs анх орчуулж гаргаж байсан ба одоо монголд орчуулж буй анимэ баг байхгүй. Бүрэн зогссон. Анх 2005 онд манга нь гарсан бөгөөд 2013 оны 2 дугаар сарын 18нд 169 хамгийн сүүлд гарсан анги юм. Цаашид үргэлжлэх төгсөөгүй байгаа манга. Харин драма нь 2007 онд нэгдүгээр бүлэг 11 ангитай, 2009 хоёрдугаар бүлэг 9 ангитай, 2010 онд The final stage бүрэн хэмжээний кино, 2012 Reborn бүрэн хэмжээний кино гарсан бөгөөд  fukunaga VS yokoya богино хэмжээний болон ALICE IN LIAR GAME гэх богино хэмжээний дөрвөн цуврал гарсан. Анимэ нь хийгдээгүй шууд драма нь гарсан манга.
          Тухай:
Нао (Honest буюу үнэнч шудрага гэсэн утгатай нэр. Эцэг нь шудрага хүн болоосой гэж энэ нэрийг өгсөн) гэх үнэхээр шудрага эсвэл тэнэг шудрага гэж хэлж болох охинд нэгэн өдөр 100,000,000 иен захидалтай ирнэ. Худалч тоглоомонд тавтай морил гэсэн захиаг авсанаар үйл явдал эхлэх бөгөөд гол санаа нь энгийн нүдээр харахад юу ч мөнгө гаргалгүй тоглоомонд оролцоод хожвол их мөнгө авах боломж мэт харагдана. Яг үнэндээ асар их мөнгний өрөнд орох аюултай байдалд бараг өөрийн эрхгүй ордог явал юм. Үе бүрийн тоглоомын дүрэм энгийн боловч хэрхэн ухаантай тоглсноор хожиж болох вэ гэдгийн яруу тодоор харуулсан. Нэгдүгээр үеийн дүрмийг цухас тайлбарлахад Наод 100,000,000 иен ,өөр нэг хүний тухай мэлээлтэй захиа өгнө. Нэг сарын дотор нөгөө хүний мөнгийг ямар нэгэн аргаар авч чадах юм бол сарын дараа байгуулгад (худалч тоглоомыг зохион байнуулдаг хүмүүс) өөрийн авсан мөнгөө буцаан өгч нөгөө хүнээс авсан мөнгөө өөртөө үлдээнэ. Харин өөрийн мөнгөө алдах юм бол байгуулга ямар нэгэн аргаар буцаан авна. Бас нэг ч иен тутаахгүй нөгөө хүнээсээ ч авалгүй бүх мөнгийг зүгээр хадгалж байгаад буцаан өгч болно(гэхдээ мөнгө атгасан хэн ч үүнийг хийдэггүй).
      За миний зүгээс дээрх байдлаар бага зэргийн тайлбар хийлээ. Эхний ээлжинд та бүхэнд драмаг нь үзэхийг санал боллгож байна. Орчуулах хүсэлтэй хүн байвал хамтран ажиллаж болно шүү. Тэгвэл их баярлана.





















No comments:

Post a Comment

Асуух зүйл байвал бичээд үлдээгээрэй. Таныг хүндэтгэсэн Сарануул