20130916
Таньд зориулсан Ертөнцийн Эзэний Захидал
Миний хүү
Чи намайг таньж мэдэхгүй байж болох ч Би чиний тухай бүгдийг мэднэ. Би чиний хэзээ сууж хэзээ босохыг чинь ч мэднэ. Амьдралын чинь бүх замуудыг Би мэднэ. Тэр ч байтугай үсний чинь ширхэг бүрийг Би мэднэ. Учир нь чи Миний дүр төрхөөр бүтээгдсэн. Чи Миний дотор оршин, амьдарч бас хөдөлдөг. Учир нь чи Миний үр удам билээ. Би чамайг эхийн чинь хэвлийд бүрэлдэхээс өмнө мэдэж байсан. Би бүхнийг бүтээхээсээ өмнө чамайг сонгосон юм. Чиний төрх чинь алдаа байгаагүй. Учир нь, амьдралын чинь бүхий л өдрүүд Миний номонд бичигдсэн байгаа. Чиний төрсөн өдөр хийгээд хаана амьрахыг чинь хүртэл Би нарийн тооцоолсон. Чи аймшигтай бөгөөл гайхамшигтай бүтээгдсэн. Би чамайг эхийн чинь хэвлийд урнаар шаглаж бүрэлдүүлсэн. Улмаар төрөх өдрийг чинь хүртэл Би чамтай хамт байсан. Намайг сайн мэдэхгүй хүмүүс чамд намайг буруу танилцуулсан. Би хол байдаг ууртай нэгэн биш харин төгс хайрын бүрэн илэрхийлэл юм. Тиймээс ч энэ хайраа чамтай хуваалцах нь миний хүсэл. Яагаад гэвэл, чи бол миний хүүхэд бөгөөд Би чиний Аав билээ. Төрсөн аавын чинь хэзээч өгч чадахгүй зүйлсийг Би чамд өгөхийг хүсдэг. Яагаад гэвэл, Би бол төгс Аав. Чиний авдаг сайн бэлэг бүр Надаас ирдэг. Учир нь Би бол хангагч бөгөөд чиний хэрэгцээг Би хангах болно. Чамд зориулсан Миний төлөвлөгөөнүүд үргэлж найдвараар дүүрэн. Яагаад гэвэл Би чамайг мөнхийн хайраар хайрласан. Чиний тухай Миний бодлууд далайн эрэг дэх элсний ширхэгээс ч олон билээ.Чамайг хараад би баярлан бахаддаг. Чамд сайн сайхныг хийж өгөхөө Би хэзээч болихгүй. Учир нь чи Миний үнэ цэнэтэй эрдэнэ минь билээ. Би чамайг босгон байгуулахыг бүх зүрх сэтгэл ба оюун ухаанаараа хүсдэг. Хэрэв чи Наймайг бүх зүрх сэтгэлээсээ хайх аваас олох болно. Миний дотор баярла, Би чиний зүрхний чинь хүслийг биелүүлэх болно. Учир нь тэр хүслүүдийг чинь өгөгч нь Би билээ. Би чамд төсөөлж буйгаас чинь илүүг өгөх чадвартай. Учир нь чамайг асар ихээр урамшуулаг ч нь Би билээ. Тиймээс зовлонтой үед чинь Би чамайг тайвшруулах болно. Эмтэрсэн зүрх сэтгэлтэй үед чинь, Би чамтай ойр байна. Би чамайг хургаа тэвэрч буй хоньчин шиг зүрх сэтгэлдээ ойр тэвэрдэг. Нэгэн өдөр Би чиний нүдэн дэх бүх нулимсыг арчих болно. Мөн энэ дэлхий дээр зовж шаналсан шаналал бүрийг чинь авах болно. Учир нь Би чиний Аав бөгөөд Би чамайг өөрийн хүү Есүс шигээ хайрладаг. Чамд зориулсан Миний хайр Есүсээр дамжин илэрхийлэгдсэн юм. Есүс чамайг бүрэн илэрхийлдэг. Тиймээс ч Би чиний эсрэг биш харин чиний төлөө байдгийг харуулахын тулд Тэр ирсэн юм. Би бас чиний гэмийг цагаатгасан. Түүний үхэл чамд зориулсан Миний хайрын тод илэрхийлэл билээ. Би чиний хайрыг татахын тулд хайртай бүхнээ өгсөн. Хэрэв чи Миний хайртай хүү Есүсийг хүлээж авах юм бол намайг ч мөн хүлээж авах болно. Тэгээд чамд зориулсан миний хайрыг чамаас дахин юу ч салгаж чадахгүй. Над руу ир, Би чиний хэзээ ч хараагүй хамгийн том найрыг хийх болно. Би үргэлж Аав чинь байсан бөгөөд үргэлж Аав чинь байх болно. Харин... чи Миний хүүхэд байх уу гэдэг асуултыг Би чамд үлдээе. Би чамайг хүлээсээр байна. ... Чамд хайртай Агуу Хүчирхэг Ертөнцийн Эзэн Аав чинь.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment
Асуух зүйл байвал бичээд үлдээгээрэй. Таныг хүндэтгэсэн Сарануул